Хонг Конг энэ амралтын өдрүүдэд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргажээ. Тус тэмцээнд нийт 13 улсын 119 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон авах боломжит 63 медалиас 14 алт, 13 мөнгө, 10 хүрэл нийт 37 медаль хүртэж нийлбэр дүнгээр Монгол Улс хол зөрүүтэй тэргүүллээ.
Багийн бүрэлдэхүүнд насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан, өсвөр насны ангилалд Их Мастер Э.Пүрэвжав, ОУ-ын Мастер А.Анударь, өсвөрийн Дэлхийн аварга Э.Энхмөнх, Дэлхийн аваргын мөнгөн медальт З.Цэцэгзул, Б.Халиун, Н.Түвшинтөгс, М.Төгөлдөр, Б.Энхжин, Ю.Удвал, А.Номин, Б.Ариунсанаа, Б.Шижир-Эрдэнэ, Бага насны ангилалд Улсын Аварга Н.Намуундарь, Ж.Дөлгөөн, Ш.Шижир-Од, Г.Хүслэн, С.Саруул, Б.Бадам-Аюуш, Б.Оюунсанаа нар оролцлоо.
Тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан 6 алт, 2 мөнгөн медаль хүртэж Ази Тивийн аварга боллоо. Тэрбээр тус тэмцээнд авсан 7141 оноогоор Дэлхийн чансаанд 3000 гаруй тамирчдаас 5 дугаарт бичигдсэн байна.
Тэмцээний нийлбэр дүнгээр эхний 3 байр:
Өссвөр насны ангилалд нийлбэр дүнгээр эхний 3 байрыг Их Мастер Э.Пүрэвжав, Өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, Өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт З.Цэцэгзул мөн бага насны ангилалд Н.Намуундарь дэд байрыг эзэллээ.
Өсвөр насны ангилалд тэмцээний нийлбэр дүнгээр эхний 3 байр:
Бага насанд нийлбэр дүнгээр эхний 3 байр:
Тус тэмцээний өсвөр насны ангилалд Их Мастер Э.Пүрэвжав “Хоёртын тоолол” болон “30 минутын Хөзөр” төрөлд урьд өмнө манай тамирчдын эзэмшиж байсан Дэлхийн Рекордыг шинэчлэн тогтоов. Мөн манай тамирчдаас Ө.Сэнгэсамдан, А.Анударь, Б.Шижир-Эрдэнэ, Э.Энхмөнх, З.Цэцэгзул, Э.Пүрэвжав нар Азийн Мастер цолны болзлыг хангажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!