ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

К.Д.ОССОН: Чингис хааны хатад эхнэрүүд

ikon.mn
2015 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Чингис хааны хатад эхнэр, татвар эмс нийтдээ 500 шахам байсан бөгөөд тэр үед нэгэнт тогтсон, мөн Чингис хааны залгамжлагчдын баримталж байсан заншил ёсоор их хаанд өөрт нь болон алтан ургийн хөвүүд ноёдод зориулан овог аймаг болгоноос хамгийн үзэсгэлэнтэй охид хүүхнүүдийг шилж сонгон авчирдаг байсан болохоор эдгээр татвар эмс нь үндэстэн угсаатан болгоны олзныхон болон монгол эмс охидоос бүрдэж байжээ.

Аль нэгэн зуутад хамаарагсдыг харьяа ноён нь үзэж шалгаж хамгийн үзэсгэлэнтэйг нь мянгатынхаа ноёнд аваачиж үзүүлнэ, мянгатын ноён тэдгээрээс шалгаруулан зохих тооны эмс охидыг түмтийнхээ ноёнд аваачиж үзүүлж шалгаруулах агаад түмтийн ноёд өөр өөрсдийн шилж шалгаруулсан гоо үзэсгэлэнт хүүхнүүдийг их хаандаа аваачиж өргөн барьна. Хаан үзэж шалгаруулан өөрийнхөө дэргэж үлдээгээгүй охид хүүхнүүдийг түүний хатад, ойр дотныхонд өгдөг байв.

Чингис хааны хатад эхнэрүүдийн дунд их хатан хэмээгддэг тэргүүн зиндааны таван хатан байсан байна. Тэдний дотор хамгийн дээгүүр зэрэгт тооцогддог нь Хятадын эзэн хааны авааль эхнэр буюу хатан хааны дараа ордог хатдад өгдөг фужинь хэмээх хятад хэргэмтэй Бөртэ хатан байв. Тэрээр Хонгирад аймгийн тэргүүн Дай (Tain) ноёны охин, Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй ноёдын ээж байснаас гадна овог, аймгийн ноёд эздийн эхнэр болсон таван охиныг төрүүлсэн билээ.

Монголчуудын хувьд тэргүүн байр суурь эзэлдэг хатан эхнэр бусад хатад эхнэрүүдээс илүү хүндэтгэл хүлээдэг байв. Бас тэдгээрийн төрүүлсэн хүүхдүүдийн нь зэрэг зиндаа эхийнхээ зэрэг зиндаанаас хамаардаг байсан болохоор Бөртэгийн төрүүлсэн хүүхдүүд Чингис хааны бусад үр хүүхдүүдээс хавьгүй давуу байдалтай байсан байна.

Хоёр дахь хатан нь Мэргидийн нэг толгойлогчийн охин Хулан байсан бөгөөд Гулган хэмээх ганц хүүтэй байсан боловч түүний нэрнээс бусад бүх зүйл нь тодорхойгүй байдаг. Гурав болон тав дахь хатад нь Исукат, Исулук хэмээх эгч дүү татаар эмс байжээ. Дөрөвдүгээрт ордог хатан нь Жин улсын эзэн хааны охин Гекчжу (Gueukdjou) байсан гэдэг.

Эдгээрээс гадна Ван хааны ач охин, Таян ханы бэлбэсэн эхнэр хоёр Чингис хааны хатдын тоонд багтдаг байв. Бусад нь ноёд жанжнууд, бие даасан овог аймгуудын тэргүүний охид байсан ажээ.

Ван хааны дүү Жаха хамбугийн охин Абикийн өргөөнд Чингис хаан нэгэн шөнийг өнгөрүүлж байгаад аймшигт зүүд зүүдлэн нойрноосоо сэрсэн байна. Тэгээд хатан нь болсон тэр гүнжид өөрт нь ямагт сэтгэл хангалуун байдаг байснаа хэлэхийн ялдамд дөнгөж саяхан зүүдлэхдээ өөрийг нь өөр эрд өгөхийг бурхан тушаасныг, чингэлээ гэж уурлахгүй байхыг хүсжээ.

Чингис хаан энэ үгийг дөнгөж хэлээд өргөөний гадаа хэн байгааг чангаар асуужээ. Энэ шөнийн харуулд Кейтей (Kehti) ноён гараад байсан учир хааны дуудлагад хариу өгвөл Чингис хаан түүнийг дотогш орж ирэхийг тушаагаад энэ хатнаа түүнд хатан болгон өгч байгаагаа хэлсэн байна.

Кейтей ноён ихэд гайхан гөлрөн зогсож байсанд Чингис хаан үнэнээсээ хэлж байгаагаа батлан хэлэхийн хамт гүнжид хандан одоо амьдарч байгаа орд өргөө, зарц боол, эд хөрөнгө, адуу мал цөмийг нь түүнд өгч байгаагаа хэлэв гэнэ.

Харин Абика гүнжийн тухай дурсаж байхын тулд уудаг алтан аяга, ширээний нь хэрэглэлийг өөртөө үлдээхийг хүсэж байна хэмээжээ. Абика гүнж ийнхүү Монголын Уруд аймгийн тэргүүн, зүүн жигүүрийн дөрвөн мянгатын жанжин ноён Кейтейн хатан болсон болой.

 

Эх сурвалж: К.Д'Оссоны “Монголчуудын түүх” 

“МОНСУДАР”-аас хэвлэн гаргасанК.Д'Оссоны “Монголчуудын түүх”хэмээх энэ номонд Төв азийн нүүдэлчин ард түмнүүд, тэдний зан авираас эхлээд монголчуудын эртний домог хууч яриа, Чингис хааны аян дайнууд, дайнд амь үрэгдэгсэд зэрэг олон сонирхолтой баримтыг тухайн үед мэдэгдэж байсан төрөл бүрийн эх сурвалжуудыг ашиглан бичжээ.  

Ийм учраас эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүтээл болсон хэмээн олон орны монгол судлаачид дүгнэдэг бөгөөд энэ утгаараа эрдэмтэн судлаачид, түүхийн чиглэлээр суралцагч оюутан залуус болон түүх сонирхогч хэн бүхэнд зориулсан чухал хэрэгцээтэй бүтээл юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
User [202.126.90.120] 2025/1/13
Hytad hun niitelsen ymuu???
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.91] 2024/11/8
Чингис хаан яг хэдэн эхнэртэй бэ хулан өөр
0 | 0 Хариулах
Мишка [64.119.27.115] 2023/3/6
Олон ниитиин цахим сүлжээнд тавьж бга бол түүхээ зөв бичмээр бна шүү😡 хүмүүсиин сэтгэгдлииг уншихад ер нь л жинхэнэ түүх биш бна шүү үүн дээр анхаараарай😤👎🇲🇳
8 | 2 Хариулах
Содномцог [103.26.195.252] 2022/5/31
Энэ зурагны нэр болоод зурсан хүнийг мэдэх үү?
6 | 0 Хариулах
[103.212.118.51] 2021/10/7
yer ni mongol noyod baatar bolgon l hed heden haytad ehnertei baisan ni unen,ter baitugai mongol tsereg erchuuded zoriulsan hyatd emsiin hureelenguud duuren baisan gedeg.
4 | 0 Хариулах
Зочин [77.96.248.185] 2021/8/21
oo ih sonirholtoi BURTU HATAN hyatad bolood naachdag ugui mun hachinaa??? eniig bichsen huniig haij oloo olon tumeen!!
4 | 1 Хариулах
[103.212.118.51] 2021/10/7
burte chini hytadin chin ulsaas mongold beleg bolgoson haani ohin gej baigaa,ternii tuluu chingis haan bagaasaa ursulduj yavsaar etsesd ni uuriin bolgodog
2 | 6 Хариулах
Хишигт [66.181.180.189] 2024/8/1
Yu hutsaad bgan uuj tuuh we medq amra as tsaasha ym cn. Honduras aimgiin Olhunud aimgiin Dai setsen Tsotan Hasan hoyriin ohin gej medhu. Chingis haanii eej Oulen hatanii torsion nutag uzesgelen goid oxidoo room ih aldar tai bsan bolxor etseg Ysuheitei tsug Hasan songoj ulmaar 17nastaidaa gereesee baidald. Iim 7r angi in tuuh iim medleggu baij yandan yana
1 | 1 Хариулах
хаха [103.57.92.161] 2025/3/12
Гондурас аймаг аа?
0 | 0
Зочин [66.181.176.46] 2020/4/14
Бас нэг зүйл байна. Жорчидай, Жаха-хамбын улсыг талж эзэлсэн тул Жаха-хамбын охин Ибага бэхийг түүнд өгдөг биз дээ!
4 | 2 Хариулах
Зочин [66.181.176.46] 2020/4/13
Байж бай даа. Таян ханы бэлбэсэн эхнэр бус Таяны эх Гүрбэсүг өөртөө авдаг биз дээ.
1 | 3 Хариулах
Ааа [202.9.46.43] 2020/10/21
Тэрийг чинь нэг шөнө хэрэглээд хаясан
5 | 2 Хариулах
Зочин [202.179.25.11] 2019/12/4
Энэ балай нийтлэл бичсэн хүн л лав монгол бишээ. Монголчуудаа битгий уншаарай. Хятдын бодлого цаана нь чваад байна
18 | 11 Хариулах
Зочин [88.235.165.236] 2015/7/7
\Тэдний дотор хамгийн дээгүүр зэрэгт тооцогддог нь Хятадын эзэн хааны авааль эхнэр буюу хатан хааны дараа ордог хатдад өгдөг фужинь хэмээх хятад хэргэмтэй Бөртэ хатан байв.\ энийг одоо Чингис хаан хятад эхнэртэй байсан гэж ойлгож болох уу
0 | 16 Хариулах
Зочин [59.153.112.68] 2017/3/17
Хэргэм нь хятад гэж байхад
2 | 5 Хариулах
Зочин [202.179.20.103] 2015/6/22
Хятад нэртэй байсан юм шиг бичсэн байна. Түүхээ доромжлуулсан энэ мэт номыг устгах юмсан
12 | 8 Хариулах
Зочин [62.202.3.247] 2015/6/22
Yasan ch havchig setgehuitei yum dee. Nuuts tovchoo manai ueiinhend mongol hel deer bish hyatad hel deer irsen yum shuu.Chingis haanii baildan daguulaltiin talaarh buh bichmeluud arab, hyatad hel deer baidag yum er ni. Ene chini bid l eh hel deeree bichigdsen zuiliig udii boltol hairlan hamgaalj avch irj chadaagui bn gesen ug. Teglee ch bichsen hun ni gadaad hun bn, olson eh bichmeleesee hurvuuleed l bidend hurgesen bn. Doromjlol yu baigaag oilgosngui. Doromjilol bailaa ch yamar ch nomiig ustgah erh hend ch baidaggui yum, hamgiin zerleg balmad etgeeduud l nom, bichver, urlagiig ustgadag yum.Uhaantai ni bol sain muu jishee gej yalgaad uzeed sudlaad yavdag yum. Iim havchig baij bolohgui shuu nuhuur
14 | 5 Хариулах
Зочин [37.130.224.22] 2015/6/23
ятад нэртэй байсан юм шиг бичсэн байна. Түүхээ доромжлуулсан энэ мэт номыг устгах юмсан
0 | 5 Хариулах
зочин [202.21.112.150] 2015/6/27
К.Д'Оссоны “Монголчуудын түүх”хэмээх энэ номонд Төв азийн нүүдэлчин ард түмнүүд, тэдний зан авираас эхлээд монголчуудын эртний домог хууч яриа, Чингис хааны аян дайнууд, дайнд амь үрэгдэгсэд зэрэг олон сонирхолтой баримтыг тухайн үед мэдэгдэж байсан төрөл бүрийн эх сурвалжуудыг ашиглан бичжээ. гээд доор нь байгаа биз дээ хараачэээ
1 | 2 Хариулах
Зочин [202.9.43.224] 2019/2/11
Hutsaj ungaj havchij gediii tursaga mine
3 | 1 Хариулах
Зочин [122.201.21.140] 2015/6/22
ene nom ih goyo nom yum shig bgaan. mer ser hesguud ni interneteer marco polo ntr deer yavj bsn ih goyo sanagdsan hudaldaj avnaa
4 | 4 Хариулах
Зочин [202.21.112.150] 2015/6/22
sonirholtoi yum aa. banga iim sonirholtoi, tuuhiin holbogdoltoi niitlel oruulj bgaarai.
8 | 5 Хариулах
Мишка [64.119.27.115] 2023/3/6
Үхсэниих нь сонирхолтой багдиин😒🤬🖕🏻👎
2 | 7 Хариулах