Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бидэнд АЛСЫН ХАРАА бий юу?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

-Монголын Эдийн Засгийн Чуулган 2015 хоёр дахь өдрөө үргэлжилж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн үг хэлсний дараа Төрийн ордны Их танхимд “Монгол Улсын алсын хараа” нэгдсэн хуралдаан эхэллээ.

Нэгдсэн хуралдааны модератороор Нээлттэй мэдлэг боловсрол сангийн тэргүүн Д.Энхбат, панелистаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МУ-ын анхны Ерөнхийлөгч, Академич П.Очирбат, Гавьяат жүжигчин, төрийн соёрхол Д.Сосорбарам, Залуу үеийн ерөнхийлөгчдийн байгууллагын дэд тэргүүн Ц.Эрдэнэбат нар оролцож байна. 

Хуралдааны модератор Д.Энхбат “Хэрвээ та аль боомтод очихоо мэдэхгүй бол аль ч зүгийн салхи танд тус болохгүй гэж Английн зүйр үг байдаг. Үнэхээр Монголчууд бид үүнийгээ мэдэж байгаа юу. Бид энэ асуудал дээр өнөөдөр төвлөрч ярих хэрэгтэй” хэмээгээд эхний асуултаа асуулаа.

Асуулт: Алсын хараа бидэнд бий юу. Байгаа бол юуг хэлээд байна вэ. Байхгүй бол яагаад байхгүй байгаа юм бэ?

 

Д.Сосорбарам

"Монголд алсын хараа бий. Байгаагийн үндэс нь ойрын хараанаасаа эхлэх ёстой байх аа. Ойрын өдрүүдэд алсын хараатай болохын тулд баялаг бүтээж байгаа, хөдөлмөрөөрөө амьдарч байгаа, Монгол Улсад татвар төлж байгаа гадна дотны хөрөнгө оруулагчдыг айлган сүрдүүлэхгүй, хяхан хавчихгүй тийм зүйлийг УИХ ойрын хугацаанд хийх ёстой.

Хүнээ өмөөрсөн хуультай болохгүй бол АТГ гэж аймшигтай газар болоод хувирчихлаа.

Хүнээ өмөөрсөн хуультай болохгүй бол АТГ гэж аймшигтай газар болоод хувирчихлаа.

УИХ нэн даруй АТГ-ыг жаахан зөв голдрилд нь оруулаач. Заавал тийм том газар байх албатай юм уу. Цагдаагийн газрын хажууд байж болдоггүй юм. 

Та нар хууль тогтоож байгаа ухаантай юм бол хүнийг өмөөрсөн, хүнд тохирсон хууль хий. Тэгэж байж алсын хараатай улс болно. Айлын гэрт, авгай хүүхэд рүү нь орох эрх хэнд ч байхгүй. Алсын хараагаа ойрынхоо харааг сайжруулж эхэл.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Монгол Улсад өнөөдөр алсын хараа алга. Тийм учраас энэ удаагийн УИХ Монгол Улсыг алсын хараатай болгох ажлын хэсэг байгуулж жил гаруй хугацаанд ажиллаж байгаа.

Монгол Улсаа урт хугацаанд хөгжүүлэх, алсын хараатай болох ТУГ бодлоготой болъё. Монгол Улсын төрийн бодлого тодорхой биш байна, тогтвортой биш байна. Өнөөдөр бидэнд алсын хараа байхгүй, алсын хараатай болох хууль, эрхзүйн орчинг бүрдүүлээгүй учраас төрийн бодлого намын мөрийн хөтөлбөр болчихсон.

Ийм байдлаар өнгөрсөн 20 гаруй жил болчихсон. Улс төрийн бодлого нь төрийн бодлогоо татаж чангаадаг биш төрийн бодлогодоо тохируулж мөрийн хөтөлбөрөө гаргадаг болох хэрэгтэй. 

 

МУ-ын сайд ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Харамсалтай нь бид таван жилийн өмнөх өөрсдийнхөө гаргасан алдаан дээр яриад сууж байна. Бидний эдийн засгийн дундаж өсөлт 7 хувьтай байна. Тиймээс бид алсын хараа, бодлогын тухай ярих ёстой.

Алсын хараа гэдэг зүйлийг олон хүн ярилцаад гаргадаг гэдэгт би эргэлзэж байна.

Үнэхээр энэ алсын хараа гэдэг зүйлийг олон хүн ярилцаад гаргадаг гэдэгт би эргэлзэж байна. Энэ асуудлыг маш хүчтэй лидер, түүний баг боловсрууж гаргаж тавих ёстой. Тэр хүмүүс тухайн үедээ хэзээ ч сайнаар хэлэгддэггүй. Түүний дараа энэ өсөлт хөгжилт ирдэг. 

Солонгосын Хан мөрөн дээрх гайхамшгийг бүтээсэн Пак Чён Хи 1979 онд буудуулж нас барсан. Солонгосчууд битгий хэл дэлхий нийтээрээ энэ хүнийг ярьдаггүй байсан. Үнэхээр гайхамшгийг авчирсан эцэг, гэхдээ дарангуйлагч гэдэг. 2009 онд 40 жилийн дараа энэ хүний талаарх мэдээ материал маш өргөн хэмжээгээр хэвлэгдэж эхэлсэн.

Түүнтэй ажиллаж байсан нэг хүн “Солонгосын түүх” номоо бичсэн. 2009 онд гарсан энэ номыг би Англиар ярьдаг байсан бүх улс төрчдөд бэлэглэсэн.

Би ганц хоёрхон жишээ хэлье. Алсын хараа, зорилго гэдгийг товчхон утгаараа юу гэж тодорхойлж болох юм бэ гэдгийг эхэнд нь бичсэн байгаа.

Нэгдүгээрт: суурь баримтлалаа гаргаж ирэх хэрэгтэй.

Хоёрдугаарт: Суурь баримтлал дээрээ үндэслээд үндсэн зарчмаа тогтоох хэрэгтэй.

Гуравдугаарт: Нарийвчилсан зорилго төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт: Түүнийгээ шат дараалалтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байгаа. 

Ли Куан Ию анх засагт гарахад Сингапурын нэг хүнд ногдох ДНБ 1,200 ам доллар байсан. Ажлаа өгөхөд нь 18 мянган доллар болсон байсан.

Тэрээр саяхан нас барсан. Дэлхий нийт яаж хүндэлж байна. Одоо Сингапурын нэг хүнд ногдох ДНБ нь Дэлхийн банкны тоогоор гуравдугаарт явж байгаа буюу 78 мянган доллар. Тэгэхээр ийм боломжуудыг бид алсын хараа гэж үзэх ёстой. Ийм хэмжээний бодлогыг бид нар гаргаж байж хөгжих ёстой.