• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

МЭЗЧ 2015: Макро эдийн засгийн өнөөгийн байдал

Б.Ану
2015 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:06 2015/04/02

 "Монголын Эдийн Засгийн Чуулган 2015" нэгдсэн мэдээллийг ЭНД дарж авна уу.
 

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгнээс:

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Макро эдийн засгийн өнөөгийн байдал сэдвийн дор:

Асуулт: Улсын төсөв болон санхүүгийн байдал. Ирэх нэг жилийн дотор юу хийгдэх вэ?

  • Монгол Улсын төсөв өнгөрсөн онд хэтэрхий их өөдрөг төсөөллөөр хийсэн төсөлтэй байсан.
  • Сая Засгийн газар эдийн засгийн бодит байдалтайгаа нийцсэн төсвийн төсөл хийхийг зорьсон.
  • Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 10 гаруй хувьтай үргэлжлээд явж байна.
  • Бид таван хувьдаа хүрэхийн тулд 2015 оны төсөвт ахиад тодотгол хийхийг үгүйсгэхгүй.
  • 2015 оны төсөвт засаж, залруулах чиглэлээр ажилласан. Бид алдаагаа засч байж урагшлах ёстой гэдэг зарчмыг барьсан.

 

10:26 2015/04/02

Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сарын 1-ны байдлаар нэг тэрбум 290 сая доллар байна

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

 МЭЗЧ-2015 Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал сэдвийн дор үргэлжилж байна.

Энэ хуралдаанд Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нар мэдээлэл хийж байгаа юм.

Ноён Н.Золжаргалын хэлсэн онцлох тоо баримтуудаас дурдвал: 

  • 2014 онд гарсан том өөрчлөлт бол алтны тушаалт 13 тонн болж өссөн 2015 онд 16-20 тонн болж өсөх төсөөлөл байна.
     
  • Олон жил дуншсан биднийг талцуулсан ОТ, ТТ-н асуудал нэг тийшээ болох болов уу гэсэн хүлээлт байна.
     
  • 2015 онд төлбөрийн тэнцлийг тэнцвэртэй түвшинд барих боломж гарах байх гэж харж байна.
     
  • Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нэг тэрбум 290 сая ам.доллар байна.

 

09:59 2015/04/02

МЭЗЧ-2015-д Баабар илтгэл тавилаа

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Түүний хэлсэн үгнээс: 

  • Хэн нь ч хэнийгээ буруутгах аргагүй найранд бид бүгдээрээ оролцож, чадахаараа идэж, даахаараа хуваалцсан.
  • Аль ч орон төрөө бэхжүүлэхэд анхаардаг бол бид төрөө самарч тоглодог боллоо.
     
  • Аль ч төр төрийн аппарат дээр тогтдог болохоос сайд дээр биш.
     
  • Эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн жагсаал улам тансаг болж том том жийпнүүд унах болж. Тэд удахгүй нисдэг тэрэг унаж бага оврын цөмийн зэвсгээр зэвсэглэх байх.
     
  • МҮХАҮТ-ын шинэ дарга Б.Лхагважав шударга хүн.
     
  • Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргаж, сонгуулийн үеэр тэднийг хол байлгах хэрэгтэй.
     
  • Сайны хүч муугийн хүчээс үргэлж илүү байдаг.
     
  • Олсноо дор нь хэрэглэж байх нь нүүдэлчний араншин.
     
  • Дээрэмчин авирыг популист гэж гадаадаар нэрлэхгүй байхыг хүсч байна.
     
  • Монголын улс төр, нийгэм, эдийн  засгийн бүх асуудал бидний нүүдэлчнээрээ үлдсэн сэтгэлгээнээс үүдэлтэй. 
     
  • Үндэснийхээ нийтлэг эрх ашигт зохицох чадваргүй араншин, өөр санаа бодлыг тэсвэрлэн хүлцэх чадваргүй омогшил, муу юмыг дальдрахгүй хийдэг зантай нүүдэлчид аливаа юмыг аргалаад өнгөрөх хандлагатай байхад  суурин иргэншилтэй хүмүүс аливааг нэг бүрчлэн шийдэж хийдэг хандлагаараа эрс ялгардаг
     
  • Монголбанкны албан нөөц 60 хувиар, өөрийн нөөц 150 хувиар буурчихаад байна. Эдийн засаг эргэж сэргэх хугацааг тун өөдрөгөөр бодоход таван жилээс наашгүй.
     
  • Мөнгө нь шавхагдсан уруудаж яваа эдийн засаг өрийн ачааллыг даахгүй. Үүний хариуцлагыг ард түмнээрээ хүлээх болно.
     
  • Улс орноо тэжээж яваа том компаниуд өөрийгөө даахгүй өрөнд баригдаж явна.
     
  • Монголын эдийн засагт хямралд орохоосоо илүүтэй сансарт найрлаж яваад ирсэн алтан загасны эмгэн шиг боллоо.
     
  • АТГ богино хугацаанд 600 гаруй эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж би хэд хоногийн өмнө бичсэнийг тэд эсэргүүцэж 868 гэж байх жишээтэй.
     
  • Таван жилийн дараа нүүрс дахиад үнэд орно гэж хүлээвэл улам л дордоно.
     
  • ХАҮТ нь ажил олгогчдын татвараас санхүүждэг учир тэднийгээ өмгөөлж хамгаалах үүрэгтэй. Гэтэл ингэж байхыг нь би сүүлийн 25 жил хараа ч үгүй, сонсоо ч үгүй.
     
  • Нийгмийн баялгийг бүтээж, улс орноо тэжээж яваа сайн хүчин хувиа бодсон, шуналаа сайхан үгээр далдалсан цөөн тоотой муу хүчиндээ байнга дээрэлхүүлж, хүчирхийлүүлж, нурмайж явж болохгүй.

 

БААБАРЫН ИЛТГЭЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

 

09:42 2015/04/02

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тавьсан илтгэлээс онцлох эшлэлүүд

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn
  • Бидний сайн мэдэх "Оюу толгой" төсөлд итгэлцлийн үнэр ч алга байсан.

  • Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын цоо шинэ хуулийг баталсан хэдий ч МУ-ын Засгийн газар арбитер дээр дөрөвхөн маргаантай байгаа.
     
  • Бусад улсад байж л байдаг асуудлыг манайд томруулж харахын учир юу вэ.
     
  • Итгэлцэл гээчийг алдвал нартай өдрүүд хэрхэн хуртай өдрөөр солигддогийг харж болно.
     
  • Монгол сайхан байвал бид сайхан байна.
     
  • Оюу толгойн далд уурхайн төслийг урагшлуулахад бидэнд итгэлцэл хэрэгтэй байна.
     
  • Энэ төслөөс хоёр тал хоёулаа ашиг олох ёстой.
  • МУ-ын зүгээс гарах ар араасаа цуврах хөрөнгө оруулалтын мэдээнүүд итгэлцлийг бий болгоно.

 

ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ИЛТГЭЛИЙГ ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ.

 

09:27 2015/04/02

ХӨТӨЛБӨР

Өнөөдөр:

9:00-9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхий сайд Чимэдийн САЙХАНБИЛЭГ

НЭГДСЭН ХУРАЛДААН:

9:30- 11:00 Их танхим:  Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
11:00-11:30 Цайны завсарлага

САЛБАР ХУРАЛДААН:
11:30-13:00  Их танхим:  Институцийн засаглал ба хамтын ажиллагаа
                       А танхим:  Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил
                       Б танхим:  Мэдээллийн ёс зүй /хариуцлага/
13:00-14:00  Их танхим:  Ажил хэрэгч үдийн зоог: Илтгэл МУ-ын сайд М.Энхсайхан
14:00-15:30  Их танхим:  Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт
үзүүлэх нөлөө
                       А танхим:  Үл хөдлөх хөрөнгийн зах зээл
                       Б танхим:  Санхүүгийн салбарын хөгжил
15:30-16:00 Цайны завсарлага
16:00-17:30 Их танхим:  Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам

                      А танхим:  Монгол Улсын зээлжих зэрэглэл

                      Б танхим:  Үндэсний корпорациудыг бий болгох

17:30-18:00   Эхний өдрийн нэгтгэл гэсэн хөтөлбөрийн дагуу хуралдаанууд үргэлжилнэ.

Энэ жилийн Эдийн засгийн форум "ИТГЭЛЦЭЛ" хэмээх сэдвийн дор чуулах юм.

 

09:42 2015/04/02

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тавьсан илтгэлээс онцлох эшлэлүүд

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn
  • Бидний сайн мэдэх "Оюу толгой" төсөлд итгэлцлийн үнэр ч алга байсан.

  • Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын цоо шинэ хуулийг баталсан хэдий ч МУ-ын Засгийн газар арбитер дээр дөрөвхөн маргаантай байгаа.
     
  • Бусад улсад байж л байдаг асуудлыг манайд томруулж харахын учир юу вэ.
     
  • Итгэлцэл гээчийг алдвал нартай өдрүүд хэрхэн хуртай өдрөөр солигддогийг харж болно.
     
  • Монгол сайхан байвал бид сайхан байна.
     
  • Оюу толгойн далд уурхайн төслийг урагшлуулахад бидэнд итгэлцэл хэрэгтэй байна.
     
  • Энэ төслөөс хоёр тал хоёулаа ашиг олох ёстой.
  • МУ-ын зүгээс гарах ар араасаа цуврах хөрөнгө оруулалтын мэдээнүүд итгэлцлийг бий болгоно.

 

ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ИЛТГЭЛИЙГ ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ.

 

09:59 2015/04/02

МЭЗЧ-2015-д Баабар илтгэл тавилаа

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Түүний хэлсэн үгнээс: 

  • Хэн нь ч хэнийгээ буруутгах аргагүй найранд бид бүгдээрээ оролцож, чадахаараа идэж, даахаараа хуваалцсан.
  • Аль ч орон төрөө бэхжүүлэхэд анхаардаг бол бид төрөө самарч тоглодог боллоо.
     
  • Аль ч төр төрийн аппарат дээр тогтдог болохоос сайд дээр биш.
     
  • Эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн жагсаал улам тансаг болж том том жийпнүүд унах болж. Тэд удахгүй нисдэг тэрэг унаж бага оврын цөмийн зэвсгээр зэвсэглэх байх.
     
  • МҮХАҮТ-ын шинэ дарга Б.Лхагважав шударга хүн.
     
  • Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргаж, сонгуулийн үеэр тэднийг хол байлгах хэрэгтэй.
     
  • Сайны хүч муугийн хүчээс үргэлж илүү байдаг.
     
  • Олсноо дор нь хэрэглэж байх нь нүүдэлчний араншин.
     
  • Дээрэмчин авирыг популист гэж гадаадаар нэрлэхгүй байхыг хүсч байна.
     
  • Монголын улс төр, нийгэм, эдийн  засгийн бүх асуудал бидний нүүдэлчнээрээ үлдсэн сэтгэлгээнээс үүдэлтэй. 
     
  • Үндэснийхээ нийтлэг эрх ашигт зохицох чадваргүй араншин, өөр санаа бодлыг тэсвэрлэн хүлцэх чадваргүй омогшил, муу юмыг дальдрахгүй хийдэг зантай нүүдэлчид аливаа юмыг аргалаад өнгөрөх хандлагатай байхад  суурин иргэншилтэй хүмүүс аливааг нэг бүрчлэн шийдэж хийдэг хандлагаараа эрс ялгардаг
     
  • Монголбанкны албан нөөц 60 хувиар, өөрийн нөөц 150 хувиар буурчихаад байна. Эдийн засаг эргэж сэргэх хугацааг тун өөдрөгөөр бодоход таван жилээс наашгүй.
     
  • Мөнгө нь шавхагдсан уруудаж яваа эдийн засаг өрийн ачааллыг даахгүй. Үүний хариуцлагыг ард түмнээрээ хүлээх болно.
     
  • Улс орноо тэжээж яваа том компаниуд өөрийгөө даахгүй өрөнд баригдаж явна.
     
  • Монголын эдийн засагт хямралд орохоосоо илүүтэй сансарт найрлаж яваад ирсэн алтан загасны эмгэн шиг боллоо.
     
  • АТГ богино хугацаанд 600 гаруй эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж би хэд хоногийн өмнө бичсэнийг тэд эсэргүүцэж 868 гэж байх жишээтэй.
     
  • Таван жилийн дараа нүүрс дахиад үнэд орно гэж хүлээвэл улам л дордоно.
     
  • ХАҮТ нь ажил олгогчдын татвараас санхүүждэг учир тэднийгээ өмгөөлж хамгаалах үүрэгтэй. Гэтэл ингэж байхыг нь би сүүлийн 25 жил хараа ч үгүй, сонсоо ч үгүй.
     
  • Нийгмийн баялгийг бүтээж, улс орноо тэжээж яваа сайн хүчин хувиа бодсон, шуналаа сайхан үгээр далдалсан цөөн тоотой муу хүчиндээ байнга дээрэлхүүлж, хүчирхийлүүлж, нурмайж явж болохгүй.

 

БААБАРЫН ИЛТГЭЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

 

10:26 2015/04/02

Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сарын 1-ны байдлаар нэг тэрбум 290 сая доллар байна

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

 МЭЗЧ-2015 Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал сэдвийн дор үргэлжилж байна.

Энэ хуралдаанд Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нар мэдээлэл хийж байгаа юм.

Ноён Н.Золжаргалын хэлсэн онцлох тоо баримтуудаас дурдвал: 

  • 2014 онд гарсан том өөрчлөлт бол алтны тушаалт 13 тонн болж өссөн 2015 онд 16-20 тонн болж өсөх төсөөлөл байна.
     
  • Олон жил дуншсан биднийг талцуулсан ОТ, ТТ-н асуудал нэг тийшээ болох болов уу гэсэн хүлээлт байна.
     
  • 2015 онд төлбөрийн тэнцлийг тэнцвэртэй түвшинд барих боломж гарах байх гэж харж байна.
     
  • Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нэг тэрбум 290 сая ам.доллар байна.

 

12:06 2015/04/02

 "Монголын Эдийн Засгийн Чуулган 2015" нэгдсэн мэдээллийг ЭНД дарж авна уу.
 

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгнээс:

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Макро эдийн засгийн өнөөгийн байдал сэдвийн дор:

Асуулт: Улсын төсөв болон санхүүгийн байдал. Ирэх нэг жилийн дотор юу хийгдэх вэ?

  • Монгол Улсын төсөв өнгөрсөн онд хэтэрхий их өөдрөг төсөөллөөр хийсэн төсөлтэй байсан.
  • Сая Засгийн газар эдийн засгийн бодит байдалтайгаа нийцсэн төсвийн төсөл хийхийг зорьсон.
  • Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 10 гаруй хувьтай үргэлжлээд явж байна.
  • Бид таван хувьдаа хүрэхийн тулд 2015 оны төсөвт ахиад тодотгол хийхийг үгүйсгэхгүй.
  • 2015 оны төсөвт засаж, залруулах чиглэлээр ажилласан. Бид алдаагаа засч байж урагшлах ёстой гэдэг зарчмыг барьсан.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [83.215.107.41] 2015/4/2
үнэхээр сайхан үг хэлж нээсэн шүү. ерөнхий сайдад амжилт хүсье
0 | 0 Хариулах
Зочин [84.112.12.46] 2015/4/2
ерөнхий сайдад итгэж бна та энэ их эрч хүчээр улам ихийг хийж бүтээгээрэй. амжилт
0 | 0 Хариулах
Зочин [80.110.110.228] 2015/4/2
итгэлцэл гэж энэ нийгэмд алга болоод удаж буй үгийг сэргээлээ гэж бодож бна. энэ үгний үнэ цэнийг хий хоосон зүйл мэтээр зарим нэг нь бодох болжээ. энэ үг бол маш утга учиртай үг юм шүү
0 | 0 Хариулах
Зочин [178.162.216.35] 2015/4/2
unheer shn ug helsen bna mundag mundag odoo bid bie biedee itgeed ajliin ugashuulah l hergtei bna
0 | 0 Хариулах
Зочин [149.3.140.250] 2015/4/2
Shiidliin zasgiin gazar unheer sain ajiljaj bga hymralaas gargan gedeg ni ch itgej bna
0 | 0 Хариулах
зочин [188.20.167.94] 2015/4/2
Сайханбилэг сайд шийдлийн ЗГ гэж нэрлэсэн нь эрч хүтэй нэр өгч хүчтэй ажиллаж энэ ЭЗийн хямралаас гаргаарай
0 | 0 Хариулах
Зочин [170.75.163.38] 2015/4/2
ӨНӨӨ ЦАГТ НЭЭРЭЭ Л ХҮН ХҮНДЭЭ ИТГЭХЭД Ч БЭРХ БОЛСОН. ТЭГВЭЛ ДОТРОО ХАГАРАЛТАЙ БВАЛ ТУХАЙН УЛС ОРОН ЯААЖ ХЭРХЭН ХӨГЖИХ ВЭЭ. ЭНЭ БОЛ ХЭЦҮҮ Л АСУУДАЛ, БИДНИЙГ НЭГ ГАРТ АТГАЖ ЯВАХ ХҮМҮҮСИЙНХЭЭ ҮГЭНД ОРОХГҮЙ ТЭДНИЙГЭЭ ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГСААЛ ТЭМЦЭЛ ГЭХ МЭТИЙН ЗҮЙЛ ХИЙГЭЭД Л ТУЙЛЫН ЗАМБАРААГҮЙ ХҮМҮҮС ЮМ.
0 | 0 Хариулах
Зочин [92.222.112.106] 2015/4/2
Ерөнхий сайд болно гдг ухаантай хүчин чармайлттай мундаг хүн бх хэрэгтэй, Ерөнхий сайд бна гэдэг маш том үүрэг хариуцлага энэ том үүргийг хүлээж ажиллаж бна гдэг Монголын ард түмэн бид талархаж явах хэрэгтэй шүү дээ. Нэгнийгээ дэмжиж урам хайрлаж ажиллацгаая
0 | 0 Хариулах
Зочин [127.0.0.1, 103.9.90.66] 2015/4/2
БААБАР ЭДИЙН ЗАСГИЙН ТОО МЭДДЭГГҮЙ, ТОО УНШИЖ ЧАДДАГГҮЙ ДАНДАА ТӨӨРЧ ЯВАХЫН ХӨӨРХИЙ
1 | 1 Хариулах
Зочин [103.26.193.148] 2015/4/2
Баабар төрийг хужаагийн эрлийзүүдээр бэхжүүлэх бодлогоо ярьж явна уу? Номер нэг тархи угаагч хортон.
0 | 7 Хариулах
shaal daa [194.95.3.127] 2015/4/2
shaal daa chi muu kommentnii shaagch mini
0 | 0 Хариулах
Зочин [170.75.163.38] 2015/4/2
Баабар гэж хүний чи чигчийн хуруунд нь ч хүркүү шдээ Агуу нийтлэгч шүү дээ Нийтлэлүүдийг нь бүгдийн уншчихаад чалч
1 | 0 Хариулах
Зочин [181.47.49.17] 2015/4/2
Үндэснийхээ нийтлэг эрх ашигт зохицох чадваргүй араншин, өөр санаа бодлыг тэсвэрлэн хүлцэх чадваргүй омогшил, муу юмыг дальдрахгүй хийдэг зантай нүүдэлчид аливаа юмыг аргалаад өнгөрөх хандлагатай байхад суурин иргэншилтэй хүмүүс аливааг нэг бүрчлэн шийдэж хийдэг хандлагаараа эрс ялгардаг. Баабар агуу нийтлэгч шүү Нийтлэлүүдийг нь унших дуртай шүү
0 | 0 Хариулах
Meegoo [91.187.86.170] 2015/4/2
Энэнхүү эдийн засгийн чуулганаар нэр нөлөө бүхий хүмүүс маань нэгдэж эдийн засгийн талаар ярилцана гэдэг нь маш зөв хэрэг шүү бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гдг бх аа
0 | 0 Хариулах
Зочин [177.67.82.206] 2015/4/2
Tmshuu Saidiin helsenchlen Bidend yu yunaas ilvvv negendee itgeh itgeltsel heregtei bgaaan unenshdee
0 | 0 Хариулах
Зочин [162.217.133.117] 2015/4/2
Эдийн засаг уналтад орох шахаад бгаа энэ үед энэ асуудал др маш нухацтай л ажиллах хэрэгтэй дээ
0 | 0 Хариулах
Зочин [200.31.1.98] 2015/4/2
Хөрөнгийн бирж бол банкнаас зээл авахгүйгээр угтаа зээлийн хүү төлөхгүйгээр хөрөнгө босгох л арга болохоос өөр юу ч биш үнэндээ
0 | 0 Хариулах
Зориг [112.72.13.249] 2015/4/2
Хөрөнгийн бирж бол яг чиний хэлдгээр баахан элдэв янзын шаардлагуудыг нь биелүүлээд дараа нь өндөр хүү төлөхийн оронд хөрөнгө эзэмшигчид(хувьцаа эзэмшигчид) буюу энгийн иргэн надад бас чамд ашиг хүртээж өөрсдөө ч хөлжих эхлэл болгох газар байх юм. одоохондоо хараахан монголд хөгжөөгүй байгаа ч ийм ташаа ойлголттой байж болохгүй шүү найз.
1 | 0 Хариулах
Зочин [200.31.1.98] 2015/4/2
Эдийн засгийн форум Санхүүгийн салбар хуралдаанд энэ зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах талаар түлхүү ярина
0 | 0 Хариулах
Moog [181.167.96.118] 2015/4/2
Ene forum dr shine sanaa zuil gruul tsag aldalgui oruularai
0 | 0 Хариулах
Эдийн засаг сүйрэхэд АТГ [202.170.68.162] 2015/4/2
МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин нэгэнтээ мөнгөтэй, газартай, байртай, компанитай, лицензтэй нийт 3000 гаруй бизнес эрхлэгчдэд АТГ эрүүгийн хэрэг үүсгэж эд хөрөнгийг нь лацдаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Тэд Монголын баялаг бүтээгч нарруу дайрч эхэллээ гэж хэлсэн. Энэ үнэн, маш олон бизнес эрхлэгчидрүү АТГ дайрч тэдний бизнесийг зогсоосон нь өнөөгийн эдийн засгийн хямралд шууд болон шууд бусаар нөлөөлсөн. Авилгалтай Тэмцэх Газрыг хувийн хэвшилрүү биш улс төррүү, тэр тусмаа эрх мэдлээрээ буруу аргаар мөнгө олдог нөхдийг хязгаарла номхотго гэж байгуулсан болохоос биш улс орныг авч яваа баялаг бүтээгч нарруу дайр гээгүй ээ. Өнөөдөр лиценз эзэмшигч маш олон хүнд эрүүгийн хэрэг үүсгэснээс болж лицензийг цуцлах, түдгэлзүүлэх болсон нь гадны хөрөнгө оруулагч нарт бид найдваргүй, тогтворгүй гэх үнэлгээ авах болсон. Нөгөөтэйгүүр маш олон бизнес эрхлэгчдийн гарч орох эрхийг хааснаас болж бизнес нь унасан хүмүүс ч бий. 2012 оноос хойш АТГ арай л хэтэрхий хувийн хэвшилрүү дайрлаа.
8 | 0 Хариулах