Монголын Эдийн Засгийн Форумын зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монголын Эдийн Засгийн Форум 2015-д 1,500 орчим хүн оролцож байна. Үүний 200 орчим нь хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл байгаа юм.
Итгэлцэл сэдвийн хүрээнд явагдаж байгаа учир гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлэлцэх гэхээсээ илүү дотооддоо асуудлаа ярих зорилготой чуулган болж байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон.
Гэхдээ энэхүү чуулган нь эцэстээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах, цаашдаа Монгол Улсын макро эдийн засгийн алсын харааг төсөөлөх юм.
Зээлжих зэрэглэл сайжрах нь Итгэлцэл сайжрах хамгийн чухал үзүүлэлт гэдгийг эдийн засагчид онцлов.
Яг одоо Монгол Улсын зээлжих зэрэглэл сэдвээр салбар хуралдаан эхлэх гэж байна. Энэхүү хуралдааны талаар модератор Mongolian Opportunities Partners-ийн захирал Б.Батсайхан “Fitch компанийн дарга товч илтгэл тавьж, Сангийн Яам, бизнес эрхлэгчид оролцсон хуралдаан болно. Манай Улсын зээлжих зэрэглэл ямар байгаа вэ, яаж сайжруулах вэ гэдэг асуудлаар ярилцана” гэдгийг онцолсон юм.
Манай улсын зээлжих зэрэглэл зарим байгууллагын тогтоосноор B+ байгаа бөгөөд хөрөнгө оруулалт өндөр эрсдэлтэй ангилалд багтдаг. Зээлжих зэрэглэл сайжрах нь Итгэлцэл сайжрах хамгийн чухал үзүүлэлт гэдгийг эдийн засагчид онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!