"Монголын эдийн засгийн чуулган 2015" Building Credibility буюу Итгэлцэл сэдвийн дор үргэлжилж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нээлтийн ажиллагаанд үг хэлсний дараа Төрийн ордны их танхимд эхний өдрийн НЭГДСЭН ХУРАЛДААН “Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр эхэллээ.
Нэгдсэн хуралдааны хөтчөөр эдийн засагч Д.Жаргалсайхан ажиллаж байгаа бол зочдоор Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, МУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж, Нийтлэлч Б.Батбаяр, Судлаач Др. Г.Рагчаасүрэн, Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тае Хьюн нар оролцож байна.
Нэгдсэн хуралдааны хөтлөгч Д.Жаргалсайхан оролцогчдод Монгол Улсын макро эдийн засгийн төлөв байдал, статистикийг динамик хэлбэрээр үзүүлснээр хуралдаан эхлэв.
Асуулт: Улсын төсөв болон санхүүгийн байдал. Ирэх нэг жилийн дотор юу хийгдэх вэ?
“Монгол Улсын төсөв өнгөрсөн онд хэтэрхий их өөдрөг төсөөллөөр хийсэн төсөлтэй байсан. Ийм он жилүүд өнгөрсөн. Сая Засгийн газар эдийн засгийн бодит байдалтайгаа нийцсэн төсвийн төсөл хийхийг зорьсон.
Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 10 гаруй хувьтай үргэлжлээд явж байна. Бид таван хувьдаа хүрэхийн тулд 2015 оны төсөвт ахиад тодотгол хийхийг үгүйсгэхгүй.
Төсвөөсөө эдийн засагт оруулах мөнгөний хэмжээ жил ирэх тусам улам багасаж байна. Монгол Улс олон төсөвтэй, үүнийгээ нэгтгэх ёстой гэсэн шүүмжлэлүүд их байдаг. Бид үүнийг 2015 оны төсөвт засаж, залруулах чиглэлээр ажилласан. Бид алдаагаа засч байж урагшлах ёстой гэдэг зарчмыг барьсан” гэв.
“Бид эдийн засагтаа огт хуримтлалгүй явж ирсэн. Тогтворжилтын сандаа 400 тэрбумыг хуримталсан байдаг. Түүнээсээ одоо хэрэглээд явж байна.
Өнгөрснөөсөө сургамж аваад урагшаа явах бодлогуудын хүрээнд цагаан сарын өмнөх хэд хоногуудад УИХ дээр макро бодлогын цогц өөрчлөлтийн хана гарч ирсэн. Энэ ханыг товч томьёолох юм бол энэ жил
“Бид мөнгө, төсвийн бодлогоо хооронд нь уялдаатай, зөв, аядуухан байлгах тал дээр нэлээн бодох хэрэгтэй.
Тухайлбал, бид эдийн засаг тэлж байх үед нь төсвөө ч нэмээд л, үнээ ч нэмээд явахаар эдийн засгийг хөөсрүүлэх сөрөг нөхцөл байдал үүсгэдэг. Эдийн засаг хүндрээд, өсөлт нь буураад явахад төсвийн зардлаа хэмнэнэ гэж байгаа нь нэгэнт цохилтод орж байгаа эдийн засгийг улам бүр накаутад оруулах болчих юм биш үү.
Кейнсийн онолоор бол эдийн засаг өсөж, дэвжиж байхад нь төсөв, мөнгөний аядуухан бодлого явуулаад эдийн засгийн өсөлт нь буурах үед төсвөө илүүтэй тэлж, эдийн засгаа дэмжсэн бодлого явуулах ёстой. Үүнийг л бид циклийн эдийн засгийн онол гэж ярьж явдаг.
Тэгэхээр төсвийн одоогийн бодлого, зарлагын бодлогоор өнөөдөр тавигдаж байгаа зорилтыг хангах нь бүү хэл ойрын хоёр, гурван жилийн хугацаанд Самурай бонд, Чингис бондын төлбөрүүд гараад ирэх үед төсөв маань үүнийгээ даахгүй байх чиг хандлага руугаа явж байна уу гэж би олон жил Сангийн яаманд төсвийн чиглэлээр ажиллах байгаа хүний хувьд дүгнэдэг” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!