Монос групп НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлнэ
Монголын бага насны хүүхдийн өсөлт бойжилт мөн нийгмийн эрүүл мэндийн төлөөх үйл хэрэгт нэгдэн Монос групп НҮБ-ын Хүүхдийн Сантай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудын тоон мэдээллүүдэд үндэслэн төсөл, кампанит ажлуудыг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт 2025 оны 3-р сарын 26-ны өдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурснаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн “Эрүүл мэндийг дэмжих”, “Чанартай боловсролыг дэмжих”, “Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх”, “Хариуцлагатай хэрэглээг дэмжих” зорилгын хүрээнд хүүхдийн хоол тэжээлийн дутмагшил, түгээмэл өвчлөлийн эрт илрүүлэг, эрүүл ахуйн дадал хэвшүүлэх, дархлаа тогтоц зэрэг чиглэлүүдэд үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.
Монос Групп нь салбарын тэргүүлэгч компанийнхаа хувьд Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд байгаль орчин, эрүүл мэнд, нийгэм, засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа нэгтгэх, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлэхэд анхааран ажилладаг бөгөөд харилцагч, хамтрагч, хөрөнгө оруулагчдадаа урт хугацааны тогтвортой үнэ цэнийг бий болгохын төлөө ажилласаар ирсэн билээ.
- Эрүүл мэндийн зорилтын хүрээнд улс даяар жил бүр давтагдсан тоогоор 8 сая гаруй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж ажилладаг. Үүнээс гадна:
- Хорт хавдар, зүрх судасны өвчлөл, сүрьеэ гэх мэт зонхилон тохиолдох өвчлөлийн тоо, нас баралтын шалтгааныг бууруулах зорилгоор дэлхийн өндөр хөгжилтэй улс орны туршлагыг Монгол улсын эмчилгээний практикт нэвтрүүлэх эрүүл мэндийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна.
- Байгальд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэн, саарал усыг дахин ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжийг ашиглахын зэрэгцээ байгалийн нөөцийн зөв зохистой хэрэглээг дээшлүүлэх зорилгоор ховор болон нэн ховор ургамлыг тарималжуулах зэрэг хүлэмжийн хийг бууруулахад бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
- Үйлдвэрлэгч компаниуд хариуцлагатай хэрэглээг бий болгож “Экос” усны хуванцрын хэмжээг 30 хувь бууруулж, Биомон гоо сайхны бүтээгдэхүүнд дахин цэнэглэх савлагааг нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр жилд 129 тонн хуванцар хог хаягдал үүсэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулж байна.
Тус үйл явдлаас үүдэн НҮБ-ын Хүүхдийн Сантай байгуулсан хамтын ажиллагаа цаашид илүү өргөжиж, нийгмийн сайн сайхан, эрүүл мэндэд үр өгөөж бүхий олон төсөл, хөтөлбөр хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Оюун Санааг Дэлхийд Таниулна – Монос Групп
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
