Э.Анхбаяр: Архангай аймагт таван настай хүүхэд менингитээр өвдөж, эндсэн харамсалтай тохиолдол гарлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Менингекоккт, улаанбурхан өвчний цаг үеийн талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл өгөв.

2025 он гарснаас хойш менингитийн дөрвөн тохиолдол батлагдаад байна. 

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр "Уржигдар Архангай аймгийн Цэнхэр суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол батлагдсан. Тухайн хүүхэд таван настай, биеийн байдал тун хүнд аймгийн төвийн эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ үйлчилгээ авч байсан ч харамсалтай нь эндсэн. 

Энэ хүүхдийн шинжилгээг ХӨСҮТ өчигдөр үүрээр баталгаажуулсан. Мэдээлэл анх орж ирсэн даруйд ХӨСҮТ, Архангай аймгийн Нэгдсэн Эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн хамтарсан баг газар дээр нь очиж ажилласан ч биеийн байдал нь маш хүнд байсан тул харамсалтай явдал боллоо. 

Тууралтат халдварт ихсэж байна. Он гарсаар менингитийн дөрөв дэх тохиолдол батлагдаж, хоёр нь тохиолдол эндлээ. 

Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдэдээ тууралт гарахаас өмнө буюу халуурсан, ханиалгасан, хоолой нь өвдсөн шинж тэмдэгтэй байвал цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандахыг хүсье" гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг