3х3: Тивийн АШТ өнөөдөр нээлтээ хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 3 сарын 28
IKON.MN
Зураг зураг

3х3 сагсан бөмбөгийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 26-наас 30-ныг дуустал Сингапур улсад болж байна.

Эрэгтэйчүүдийн төрөлд 25 баг өрсөлдсөн. Урьдчилсан шатанд хэсгээ тэргүүлсэн багууд үндсэн тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Тивдээ чансаагаар тэргүүлж буй Монголын шигшээ баг "А" хэсэгт зохион байгуулагч Сингапур, Хонконгийн багтай хүч үзэхээр боллоо.


Ямар багууд оролцох вэ?

ЭРЭГТЭЙ БАГ (Чансаагаар)
  • МОНГОЛ
  • БНХАУ
  • Япон
  • Шинэ Зеланд
  • Катар
  • Австрали
  • Хятадын Тайвань
  • Сингапур
  • Иран
  • Хонконг
  • Энэтхэг
  • Вьетнам
Эмэгтэй баг (чансаагаар)
  • БНХАУ
  • МОНГОЛ
  • Япон
  • Австрали
  • Филиппин
  • Сингапур
  • Тайланд
  • Шинэ Зеланд
  • Хятадын Тайвань
  • Индонез
  • БНСУ
  • Вьетнам

ХЭСГИЙН ШАТ

Хэсэг тус бүр гурван багтай. Тэднээс хамгийн сайн амжилт үзүүлсэн хоёр баг хасагдах шатанд шалгарна. 

Эрэгтэй баг А хэсэг
  • МОНГОЛ
  • Сингапур
  • Хонконг
Эмэгтэй баг Б хэсэг
  • МОНГОЛ
  • Тайланд
  • Хятадын Тайвань

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

зураг
 

Эрэгтэй багт: А.Ананд, Э.Дөлгөөн, Г.Дөлгөөн, Ц.Отгонжаргал

зураг
 

Эмэгтэй багт: Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, М.Булбул, О.Хулан

Хуваарь 

Гуравдугаар сарын 29-нд

Эрэгтэй:

  • 18:55 цагт: Монгол - Сингапур
  • 20:35 цагт: Монгол - Хонконг

Эмэгтэй:

  • 14:55 цагт: Монгол - Хятадын Тайвань
  • 19:45 цагт: Монгол - Тайланд
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг