"Тархи судлалыг таниулах долоо хоног"-ийн нээлт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-д өчигдөр эхэлсэн.
Тодруулбал "EEG Sensor ашиглан тархины дохиог машин сургалтын аргаар боловсруулах судалгаа" сэдэвт илтгэлийг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн МХТС-ийн дэд профессор, доктор Ц.Тэнгис дараах байдлаар хүргэв.
Тархины дохиог уншиж, улмаар тэрхүү дохион тусламжтайгаар ямар нэгэн зүйлийг удирдах төхөөрөмжийг зохион бүтээхээр судалгааны багийнхан зорьж ажилласан.
Энэ төхөөрөмжийг хийхийн тулд маш олон үйлдэл, дата цуглуулах хэрэгтэй болсон.
Тархины дохио гэдэг нь мэдрэлийн эсүүд (нейрон) хоорондын холбоо тогтоох боломжийг олгодог тархинд үүсдэг цахилгаан эсвэл химийн үйл ажиллагааг хэлнэ.
Тархитай холбоотой хоёр том технологи бий. Тодруулбал:
Манай судалгаа BCI(Brain Computer Interface) буюу хүний тархины дохионуудыг уншиж, улмаар машин сургалтаар тайлахад чиглэсэн.
Жишээлбэл ирээдүйн хүн төрөлхтөн гэртээ ороод БОДОХ ТӨДИЙД л гэрэл асаж, телевизийн суваг солигдох болно гэсэн үг. Бодлоороо төхөөрөмж удирдах яз бүрийн судалгааг эрдэмтэд туршиж байна.
Тэгвэл энэ төрлийн технологиудыг хаана хэрэглэж байна вэ?
BCI-ийн хамгийн их хэрэглээ АНАГААХ-ын салбарт ажиглагдаж байна. Манай судалгааны баг EmotivBCI компанийн төхөөрөмжийг сонгон судалгаа хийж, ажиллуулсан байгаа.
Тархи нь ойролцоогоор 86 тэрбум эстэй бөгөөд хоорондоо цахилгаан болон химийн урвалаар мэдээллүүдээ солилцдог. Тархи ажилладаг давтамжийн хэд хэдэн зурвас бий. Хүний тархин дахь нейронуудын тоо харилцан адилгүй тул нарийн тоог гаргахад хэцүү байдаг. Гэсэн хэдий ч дээр дурдсан 86 тэрбум орчим нейрон агуулдаг гэж ерөнхийд нь үздэг.
Бид судалгааны дагуу тархины дохиог уншихдаа тархины гадаргуу буюу хуйхан дээрээс цахилгаан бичлэг хийдэг тусгай төхөөрөмжийг ашигласан. Улмаар хүний бодлыг тайлах, бодлоор дамжуулан төхөөрөмж удирдах судалгааны ажлыг гүйцэтгэсэн гэсэн үг.
Тархины цахилгаан дохиог унших, бүртгэх хэд хэдэн арга бий. Эдгээр нь тус бүр өөрийн гэсэн давуу тал, хэрэглээтэй.
Зарим нийтлэг аргыг дурдвал Электроэнцефалограци(EEG) нь: Тархины цахилгаан үйл ажиллагааг хэмжихийн тулд хуйхан дээр электронуудыг байрлуулдаг.
Бид судалгааны ажлаа гүйцэтгэхийн тулд өгөгдлийг 122 сайн дурын хүнээс авсан бөгөөд дөрвөн төрлийн дасгалаас бүрдсэн 3,294 гаруй минутын EEG бичлэгийн файлаас бүрдэнэ.
Дөрвөн төрлийн даалгавар нь:
Тархины бичлэг хийхэд хэд хэдэн хүндрэлүүд гардаг. Энэ нь
Тиймээс үүссэн шуугианыг дарах хэрэгтэй болсон. Төрөл бүрийн шуугианыг дардаг шүүлтүүр гэж бий.
Хүний тархины бичлэгт нүдний анивчих хөдөлгөөн хамгийн их нөлөөлдөг юм байна. Тиймээс хортой дохиог шүүх үр дүнг дараах зурагт үзүүлж байна.
Хүн бодох үед тархины мэдрэл хоорондын дохиоллын шилжилтүүд үүсдэг.
Нэгэнт тархины дохиог бичээд авсан учраас одоо хиймэл оюун ухааны аргыг ашиглаад тархины дохионд хэрэгтэй ямар мэдээлэл байна, түүнийг нь тайлах хэрэгтэй болж байгаа юм.
Хамгийн чухал нь хиймэл оюун ухааны аргуудыг ашиглаад тэр дотроос хэрэгтэй мэдээллүүдээ ялган гаргах боломж бүрдчихжээ.
Туршилт судалгаагаар:
Бодлоороо гэрлийг 70-90 хувийн нарийвчлалтай асааж байна. Жишээ нь малгайгаа өмсөөд “Гэрэл ас” гэж бодвол асааж, “Гэрэл унтар” гэвэл гэрлээ унтрааж чадна гэсэн үг. 70-80 хувиар бодлоороо аливаа юмыг удирдаж чадаж байна.
Дэлгэц дээр бодлоороо хайрцгийг хөдөлгөх судалгааны үр дүн ч амжилттай байсан.
БИЧЛЭГ:
Малгайгаа өмсөөд бодлоороо гэрэл асааж, унтрааж байгааг дээрх зургаас харсан байх. Монголчууд бид тархинаас гарч байгаа дохиог аваад машин сургалтын аргаар бодлыг нь тайлаад ялгаж чаддаг болчихлоо.
Мөн бодлоороо робот гарыг хөдөлгөж, удирдах туршилтыг хийсэн. Бид бодлоороо гэрлээ асааж, унтрааж, робот гарыг хөдөлгөж чадаж байна. Янз бүрийн зүйлсийг бодлоороо удирдаж болж байна гэсэн үг.
Цаашид энэ технологи хөгжвөл улам олон боломж нээгдэнэ.
Яг энэхүү судалгаагаа бид хоёр жилийн хугацаанд гүйцэтгэж, олон улсын сэтгүүлд маш олон өгүүлэл хэвлүүллээ. Манай судалгааны баг хоёр ч зохиогчийн эрх авсан.
Дүгнээд хэлэхэд бидэнд 122 монгол хүний тархины өгөгдөл байна. Одоо бодлоороо гэрлийг асааж, унтрааж чаддаг болчхоод байна. Бодлоороо робот гарыг нааш цааш нь хөдөлгөж чадаж байна.
Мөн тархины дохиог бичиж авчхаад эрэгтэй хүнийх үү?, эмэгтэй хүний тархины дохио юу? гэдгийг ялгаж чадаж байна. Мөн хүний анхаарлын мөчлөгүүдийг нь тодорхойлж чадаж байна. Энэ төрлийн технологи дэлхийд хүчээ авч эхэлсэн гэдгийг МХТС-ийн дэд профессор, доктор Ц.Тэнгис ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
|