Индэр    
2025 оны 2 сарын 26
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Б.Баяраа: Монголчууд шиг санхүүгийн сахилга батгүй хүмүүс НДШ төлөхийн оронд тэр мөнгөө хувьдаа хадгална гэвэл ХУДЛАА

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
  • Өнөөдөр хуримтлуулж буй татвар, шимтгэлийнхээ үр өгөөжийг ирээдүйд Та бид хүртэж чадах уу?...
  • Муугаар бодвол тэтгэврийн насанд хүрэлгүй өөд болбол хөдөлмөрийн минь үр шим хэрхэх вэ?...
  • Тэтгэвэртээ гараад цааш хэдэн жил үр ашгийг нь хүртэж амьдрах бол...

Нийгэмд өрнөж буй шүүмжлэлүүд: 

Хувиараа даатгал төлөгч иргэн "Виз мэдүүлж ч чадахгүй, зээл авах ч эрхгүй амьдарч байгаа" тухайгаа илэрхийлж, Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ) төлөх нь надад ямар ашигтай вэ? гэж шүүмж өрнүүлсэн удаатай. 
"НДШ төлөх нь Солонгосын визэд ороход л хэрэгтэй юм шиг байна" гэж хүмүүс хэлдэг тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Х.Булгантуяа хөндөж байсныг эргэн сануулъя. 

Нийгмийн Даатгалын Сангаас өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүний авч байсан тэтгэврээс 20 хувиар тооцон нөхөр эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгох шинэ зохицуулалт мөрдөгдөж буй.

Гэхдээ тодорхой шаардлагатай.

  • ЭХНЭР, НӨХӨР хоёулаа Нийгмийн Даатгалын Сангаас өндөр насны тэтгэвэр авдаг байх,
  • Гэрлэлтээ батлуулсан байх,
  • 20 ба түүнээс дээш жил ХАМТ АМЬДАРСАН байх ёстой. 

Тэгвэл дээрх шаардлагад нийцээгүй нь яах вэ? 

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн амын сангийн тайланд

  • Монгол эрчүүд дунджаар 66.5
  • Монгол эмэгтэйчүүд 75.7 насалдаг гэжээ.

Гэтэл хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааны болзлыг хангасан бол эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.

Дээрх тоо баримтаас харахад монгол эрэгтэй хүн дунджаар 6.5 жил тэтгэвэр авахаар байна. Тэгвэл Монгол хүний дундаж наслалт ба тэтгэврийн систем хоорондоо хэр уялдаж байна вэ?...

График1: Хүн амын нас баралт

Эдгээр эргэлзээтэй асуултын хөндөж, энэ удаагийн нийтлэлийг бэлтгэлээ. 

Албаны эх сурвалжуудын хариулт: 

Хувиараа хөдөлмөр эрхлэгч сайн дураар НДШ-ээ төлсөн ч хил давж чадахгүй байгаа асуудлын хүрээнд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас тодруулахад: 

Энэ талаар "Цаад виз мэдүүлж байгаа газрын тавих шаардлагатай холбоотой болов уу. Тухайлбал

  • Тэр хүн ажил хийдэг үү?
  • Тогтмол орлоготой юу? 
  • Хил гараад харлах магадлал ямар байна вэ? гэдэг нь виз мэдүүлж буй улсын шалгуур болохоос биш Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт хамааралгүй" гэх хариултыг өгч байв. 

Үргэлжлүүлэн Солонгосын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэх шалгуурын талаар тодруулахад: 

Энэ тухай "Манай бүрдүүлэх материалын жагсаалт гарсан байдаг. Харин алийг чухалчилж гол шалгуур болгох нь тухайн консулын шалгах процесс буюу бүрэн эрх юм.

Тийм учраас яг тухайлсан ийм шалгууртай гэж хэлэх боломжгүй" гэлээ. 

Бүрдүүлэх материалын жагсаалтаас харахад: 

Солонгост богино хугацаанд хөдөлмөр эрхлэх хүнээс Нийгмийн Даатгалын Шимтгэл төлөлтийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт шаардсаныг дараах зургаас харах боломжтой. 

Зураг 1: Бүрдүүлэх бичиг баримтууд  

зураг
 
Эх сурвалж: Korea Visa Application Center

"Нийгмийн Даатгалын Сан гэх том тогоог эзэнгүй мөнгө мэт харж, үеийн үед хохироож байсан үйлдлүүд бий" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын шимтгэлийн үр өгөөж ба тэтгэвэр сэдвийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Баяраатай ярилцсанаа хүргэж байна. 



-Өнөөдөр хуримтлуулж буй даатгал, шимтгэлийн үр шимийг хангалттай хэмжээнд эргээд хүртэж чадах уу. Иргэдийн дунд хамгийн эргэлзээ төрүүлж буй энэ асуултаас ярилцлагаа эхлүүлье. 

-Нийгмийн Даатгалын Шимтгэл гэдэг нь албан журмын буюу зайлшгүй төлөхийг хуульчилсан байдаг. 

Тухайн хүний хөдөлмөрлөсөн жил, төлсөн шимтгэлтэй нь уялдуулж, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар

  • Хувь хүн өөрөө 9.5%-ийн НДШ
  • Ажил олгогч 10.5%, 11.5%, 12.5%-аар шимтгэл төлдөг. 

Хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны эрсдэл зэргийг харгалзан үзсэнээр дээрх зохицуулалтаар гурван янзаар шимтгэл төлж байгаа.

Сүүлийн үед "Хувийн хэвшлийнхэн хүнд байна", "Нэг хүн ажил хийлгэсний төлөө нэмэгдэл татвар өгч байна" гэх мэтчилэн янз янзаар ярьж буй. 

Нөгөө талаар арай хүндэтгэлтэй харвал: 

  1. Ирээдүйд таныг тэтгэвэр авагч болоход зориулж ХУРИМТЛАЛ үүсгэж байгаа явдал. 
  2. Ажил олгогчдын тусдаа мөнгө гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл нэг эзэн, эзэмшигч өөрийн халаас, хадгаламжаасаа мөнгө гаргаад "Таны НДШ-ийг хувиасаа төлж байгаа шүү" гэсэн үг биш ээ. 

Хүний хөдөлмөрийн бүтээмжээс бүтсэн орлогыг хоёр хувааж буй хэлбэр. Нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтан өөрөө НДШ төлдөг. Одоо төлж байгаа шимтгэл буурч байна гэж үзье. Энэ нь эргээд тэтгэвэрт гарахад хуримтлал багасна гэсэн үг.

-Шинэ зохицуулалтаар тэтгэвэр өвлөгдөх асуудлыг тусгахдаа "Эхнэр, нөхөр 20 жил хамт амьдарсан", "Хоёулаа тэтгэвэр авагч байх"-ыг шаардсан байна лээ. Тэгвэл гэр бүлийн хоёрын нэг нь арай залуу, тэтгэвэрт гараагүй ажил хөдөлмөрөө эрхлээд явж байвал яах вэ? Хууль үйлчлэхгүй гэсэн үг үү?

-Үүнийг эргэж харах л ёстой. 20 жилийн хугацаа гэж хэт хязгаар тавьж байна л даа. Гэтэл амьдрал баялаг.  

Залуудаа ханилсан хань нь эрт бурхны оронд яваад өгсөн байж болно. Хүн хүнээ л түшиж амьдардаг хорвоо. Тиймээс хорин жил, хоёр жил ч бай дэм дэмдээ, дээс эрчиндээ л амьдарч байгаа бол энэ хугацааг богиносгох уу, яах уу бас л асуулт. 

Хоёрдугаарт ихэнх айлд эр хүн гэрийн ноён нуруу, тэжээгч болж байдаг. Гэтэл түшиг болсон хань нь эрт өөд болж эхнэр нь тэтгэвэртээ гарч амжаагүй тохиолдол байхыг ч үгүйсгэхгүй. Улмаар дээрх заалт дээр очоод гацдаг. Яагаад гэвэл нэг нь тэтгэвэртээ гараагүй шалтгаантай. 

Нэг талдаа тэжээгчээ, нөгөө талдаа амьдралынхаа түшгийг алдчихаад гэр бүлийн хүнийхээ амьддаа бүтээсэн орлогоос нь авах эрхгүй үлдэж байгааг харах л ёстой. 

-Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс тэтгэврийн насандаа хүрч чадалгүй амиа алдах харамсалтай тохиолдол бий. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн хувьд хяналт шалгалтаас гадна иргэдийн үзэл бодол, байр суурийг хэр сонсож байна. Тэд яг ямар асуудлыг хөндөж байна вэ? 

-Сонсоно. Миний тэтгэвэр яах аргагүй бага байна гэж ахмадууд ярьдаггүй шүү дээ. 

Би өөрөө төмөр замын салбарт ажиллаж байсан хүний хувьд зүтгүүрийн машинч туслахуудын ажлыг жишээ татаж яръя.  Энэ мэргэжил хүний амьдралд байдаг хоёр чухал эрдэс шимийг байхгүй болгочихдог юм билээ. 

  • Нойр
  • Хоол

Тэд өглөө, орой хамаагүй хэзээ ч дуудагдаж мэднэ. 

Хүн ажилд дуудагдаад явахаас өмнө заавал энерги эрч хүчээ нөхөх хоол тэжээл хэрэглэнэ дээ. Үүнд мөн л цагийн тогтсон хэмнэл байхгүй. 

Улмаар хүний гол тулгуур нойрны дэглэм, хооллолтын дэглэмийг байхгүй болгодог. Энэ нь өөрөө хүний насанд маш их халгаатай.

Дээр нь илч тэргэн дээрээ ажиллахад цахилгаан соронзон оронд орж, хэлбэлзэл, дуу доргио чимээнд ажиллана. Нэг сандал дээрээ суухаар найман цагаас доошгүй ажиллана. 

Өрөөнд байгаа хүнтэй адил эргэж тойрч суниагаад явах ямар ч боломжгүй. Ажлын хүнд нөхцөл нөгөө хүндээ маш халгаатай нөлөөлдөг. 

Тиймээс хүнд ажилтай нь тохируулж амьдралын хэвшлээс нь эрт гаргах бодлого барьдаг. Жишээлбэл 50, 55 настайд нь тэтгэвэрт гаргах боломжуудыг л үйлдвэрчний байгууллагууд хайж ажилладаг.

Хүнд хортой нөхцөлийг нь зөв тогтоолгох, эрт тэтгэвэрт гаргаж биеийнх нь стрессийг арилгах, цааш урт удаан амьдрах боломжоор нь хангаж өгөхийн тулд л ажиллана. 

-Нөгөөтээгүүр тэтгэвэрт хадгалсан нийт мөнгөнийхөө тодорхой хувийг амьдралдаа нэг удаа БАЙР АВАХ эсвэл ЭМЧИЛГЭЭ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛ-оо сайжруулахдаа зарлагадах эрхтэй байх зохицуулалт яагаад байж болохгүй гэж, тийм үү? 

-Энэ хүрээнд Нийгмийн Даатгалын Санд хуримтлуулж байгаа хуримтлалаас нь 

  • Ажил олгогчийн нэг хувь 
  • Хувь хүний нэг хувийг хийх тусдаа нэмэлт Тэтгэврийн сантай болж байгаа. 

Ингэснээр ирээдүйд ипотек, сургалтын зардал зэрэгт өгөх боломжууд нээгдэх юм. Гэхдээ хуульд тусгагдаад ганц, хоёрхон жил болж буй зохицуулалт учир хэдий хэмжээний мөнгө хуримтлуулах уу. Мөн нэг хувиар яригдаж байгаа учир өгөөж нь бага. 

Цаашид олон жил Нийгмийн Даатгалын Шимтгэл төлөгдөж, сан арвижаад ирвэл боломж арай дээшилнэ. 

Үүний зэрэгцээ хувийн нэмэлт тэтгэврийн сан, ажил олгогч, байгууллагын тэтгэврийн сангийн тухай яригдаж байна. Гэхдээ зохицуулалтыг нь зөв хийж өгөхгүй бол хэт хөрөнгөтэй хүмүүсийн мөнгө угаах хэрэгсэл болчих магадлалтай. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд буцаад хяналт тавих систем манай улсад ямар байдаг юм бол...

-Үнэнийг хэлэхэд Нийгмийн Даатгалын Сан гэх том тогоог эзэнгүй мөнгө мэт харж, үеийн үед хохироож байсан үйлдлүүд бий.

Тус сангийн мөнгөнд аудит оруулдаг, шалгадаг байх зохицуулалт чухал. 

Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд есөн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Эдгээр гишүүн шинэ дүрэм, эрх хэмжээгээр ч сангийн мөнгөний хөдөлгөөнийг хянаж байх үүрэг хариуцлагатай. 

Тэдгээр есөн хүний бүрэлдэхүүнд: 

  • Засаглалын оролцоотой гурван хүн
  • Ажил олгогчийн талын гурван төлөөлөл
  • Даатгуулагчийг төлөөлсөн хүн
  • Үйлдвэрчний байгууллагын төлөөлөл багтана. 

-Хэрэв зөрчил гарсан тохиолдолд эргээд хариуцлагын тогтолцоог ямар шатанд нь тавьдаг вэ? 

-Бүх асуудал очиж очиж хууль хяналтын байгууллагаар л явдаг. Үндэсний зөвлөлийн есөн гишүүнд бусдад хариуцлага шууд үүрүүлэх эрх хэмжээ нь байдаггүй. 

Нийгмийн Даатгалын Сангийн 240 тэрбум төгрөгийг эзэнгүй мөнгө мэт харж идсэн ноцтой асуудал өмнө нь гарч байсан. 

Капитал банкны дампуурлаас зарим нь мөнгө төгрөгөө олж авсан л байх. Одоо Нийгмийн Даатгалын Санд 60-аад тэрбум төгрөгийн үлдэгдэл үлдсэн. 

Энэ үйлдлийг хийсэн эздийг шийтгэхдээ 40-хөн сая төгрөгийн торгууль оногдуулсан. Ял ч гэж хялбаршуулсан журмаар шийдэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь хассан.

-Хувиараа даатгал төлөгч нэгэн иргэн "Виз мэдүүлж ч чадахгүй, зээл авах ч эрхгүй амьдарч байгаа" тухайгаа илэрхийлж, Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ) төлөх нь надад ямар ашигтай вэ? гэж шүүмж өрнүүлсэн удаатай. Зарим хүн НДШ төлж байхаар хадгаламждаа хуримтлуулсан нь ашигтай ч гэж хэлдэг. Тэгвэл чухам аль нь ашигтай, аль нь алдагдалтай алхам юм бэ? 

-Ялангуяа залуус НДШ өгч байхаар банканд хийгээд хадгалчихвал "надад хэрэгтэй" гэж боддог шиг байгаа юм. Энэ бол маш алдаатай бодол. 

Үнэнийг хэлэхэд монголчууд санхүүгийн сахилга бат, санхүүгийн боловсрол багатай хүмүүс. 

Өнөөдөр цааш нь хуримтлуулж болмоор шиг харагдаж байгаа боловч цагаа тулаад яг ядраад тэтгэвэр авдаг дээрээ тулаад ирсэн юу ч үгүй сууж байх вий. 

Хэрвээ албан журмын шимтгэл төлдөг систем байхгүй бол магадгүй цөмөөрөө юу ч үгүй үлдчихсэн байна. Бүр янз янзын арилжаанд ороод мөнгөө алдчихсан, койны ардаас явж байгаад мөнгө нь үр шим өгөхгүй. Ийм системийг амлаж ерөөсөө болохгүй. 

-Тэгвэл дээр дурдсан тохиолдолд хувиараа хөдөлмөр эрхлэгчид ямар ашигтай вэ? 

-Нийгмийн Даатгалын Шимтгэл дөрвөн сантай гэж ярьсан. Үүнд Эрүүл Мэндийн Сан нэмэгдээд таван сан бий. 

  • Тэтгэврийн сан
  • Тэтгэмжийн сан 
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн сан 
  • Ажилгүйдлийн сан

Нийгмийн Даатгалын Шимтгэл дээрх дөрвөн санд мөнгө бүрдүүлдэг. Энэ дөрвөн сан нь дандаа хөдөлмөрийн харилцаатай холбоотой байдаг. Визний асуудал бол тусдаа ойлголт. 

Хөдөлмөр хийж байгаа хүн өөрийн хүсэлтээр ч бай, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар ажилгүй боллоо гэхэд ажил хийхгүй байгаа тэр хугацаанд Ажилгүйдлийн сангаас мөнгө өгдөг. 
Үйлдвэрлэлийн осолд орчхоод ажил хийх чадваргүй болоход тэтгэмжүүд өгдөг. Мөн адил тэтгэврийн сан ойлгомжтой.

Гэтэл би сайн дураар ажлаас гарлаа. Ажилгүйдлийн даатгал шимтгэлээ авчихсан. Нийгмийн Даатгалын Шимтгэлийг хувиасаа төлж байгаа бол ирээдүйд тэтгэвэрт гарахад нь "Таных тасарсангүй. Үүнтэйгээ нийцсэн тэтгэвэр авах нь" гэдэг боломжийг нь нээж өгч байгаа явдал. 

 

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
77
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
62 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ундармаа аниа [66.181.188.130] 2025/3/3
Та нарын эрт үхэх чинь надад падгүй
0 | 0 Хариулах
Ундармаа аниа [66.181.188.130] 2025/3/3
Хуцалгүй та нар НДаатал төлцгөө.
0 | 1 Хариулах
Би. [66.181.179.23] 2025/3/3
Төр нэртэй хулгайчийн кармад хийж бснаас өөртөө өсгөх арга харсан нь дээр.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.238, 82.145.212.52] 2025/3/2
Хэзээ тэтгэвэр авна гэж НД төлж бх вэ, баталгаагүй нийгэмд хөдөлмөр хийж амьдарч бгаа шүү. Өглөө ажил даа яваад, орой ирэхгүй ч байх юм билүү. Яах гэж хулгайч, луйварчдад татаас өгнө гэж..? Даатгалаасаа тонуулж, эзэнгүй мөнгө гэж ойлгуулах гээд үү!!! За даа болих уу даа, тог оо яая гээд бөөн стресс байхад чинь...
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.119] 2025/3/2
Маш сайн ойлголт өгөх тайлбар хийжээ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.130] 2025/2/28
хадгална уу үрнэ үү чамд чамд хамаа байна уу. шударга бус системээ өөрчилчихөөд ингэж донгод
2 | 0 Хариулах
Aminaa [202.55.188.97] 2025/2/28
Saxilga bat Chi Shiiddeg boluu? Ugunn 100 tsaaniixaa xoinoos ni uhlee yuu? Uls turr Gej yuu Shiiddeg Gazar we? Todorxoi tailbarlaj uguuch??
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.28] 2025/2/28
Odoo turd naidaj bankind naidaj bsanaas hadgalsan deer shvv ergen toiron baahan shimegchid hulgaich luiwarchid tiim bolhoor odoo hadgalj surah heregtei bidnii huls hvchee shawhaj olson heden tugruguur hulgaich hair nairgvi zawshij tsagdaa huuliinhantaigaa niilj luiwardaj bhad bid odoo uursdunduu itgeh heregtei ene tur huulinhand odoo itgeltgvi shudraga huuli bhgui shvv yalangui shvvh bol hen undur hahuuli ugsund in ajildag tiim bolhoor ter demii naidwartai deer uurtuu vldeesen deer
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.105] 2025/2/27
ХУЦАА
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.193] 2025/2/27
Нийгмийн даатгал нь эрэгтэй хүнд ашиггүй байгаа нь харамсалтай 2-3 жил тэтгэвэр авсан болоол үхээд өгдөг харин эмэгтэйчүүд эрт тэтгэвэрт гарч багадаа 15жил тэтгэвэр авдаг эрэгтэй хүн 25сая орчимын тэтгэвэр авдаг бол эмэгтэй хүн 150сая орчмыг авах нь жендэр гэдэг энэ шүүдээ
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.102] 2025/2/27
Ажилчдын НДШ_г ажил олгогч нар нь төлмөөргүй бна.
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.41] 2025/2/27
Гүй тэгээд яахын? Эрх баригчид арилжааны банктай хцваагаад идчихдэг болохоор ямар ялгаа байгаан? Огт төлөхгүй байсан нь дээр харин дээр юм биш үү! Нийгмийн даатгалын сангийн 200 тэрбум төгрөгийг 2 банк, Ман-тай хамт хуваагаад идчихсэн. Ингээд больчих юм болов уу гэтэл дахиад дөнгөж уржигдархан Ман энэ сангийн 700 тэрбум төгрөгийг арилжааны банканд хадгалуулж буйгаа зарлалаа. Тэр мөнгө нохойн замаар орсон гэсэн үг. Яг үнэндээ тоо л яриад байгаа болохоос тэр мөнгө бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй. Минийхээр бол 24 оны сонгуульд Оюун-Эрдэнэ зарцуулаад идчихсэн байх өндөр магадлалтай. 2025 оны төсөв тасраад эхэллээ. Оны эцэст алдагдал 2.5 тэрбум долларт хүрнэ. Улсын өр тэгэж нэмэгдэнэ. Энэ Оюун-Эрдэнэд хамаагүй. Тэр огтхон ч санаа зовохгүй. Харин түүнд вц хамаатайв гэхээр хулгайлаад идцэн мөнгөө төсвийн орлогоор хаах боломжгүй болоод ирэхээр эртхэн нүхээ ухах болж байгаа юм. Хулгайчуудын л арга, мэх. Тэр мөнгө банканд байршихгүй. Байхгүй юм чинь. Байршууллаа гэхэд хэвлэсэн үнэгүй цаас а
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.41] 2025/2/27
ваачиж өгнө. Арилжааны банк энэ мөнгийг эргэлтэнд оруулж буй нэр зүүж Ман-с шангаа авах ба Нийгмийн даатгал, Монгол улс аль аль нь төдий хэмжээний капиталаар шатаж байна гэсэн үг. Эсвэл аль эрт шатчихсан. Үүний дүнд инфляц өсөх ба Монгол улсын өр нэмэгдэнэ. Харин эрх баригчид завшиж, бүрэн бүтэн үлдэнэ. Дансны аргаар иднэ гэж энэ. Социализмын үед үүссэн арга. Зальтай нягтлан нярав нар дансны аргаар мөнгө хувьдаа гаргаж, улсын өмчийг даргатай хуйвалдан актлаж буцаагаад улсад үнээр нь нийлүүлэн тоолуулж завшдаг байсан. Үр дүнд нь улс өрд орж байв. Яг л тэр арга. Яахав энэ хуйвалдаанууд тухайн үед дийлэнх нь илэрч оролцсон дарга, нягтлан нар хатуу ял заагдаж байсан. Түүнээс болж нягтлангуудыг нэг газар удаан ажиллуулахгүй байх журам хүртэл гарч байв. Харин одоогийн замбараагүй нийгэмд энэ нь Ман-н алтан туршлага болоод явж байна. Ман, Ан яг энэ аргаар улсыг сүүлийн 25 жил идэвхтэй, үр дүнтэй тонолоо.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.225] 2025/2/27
Энэ муу хэвлэсэн цаас удахгүй үнэ цэнэгүй болно.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.68] 2025/2/27
Нийгмийн даатгал бол дээрэм. Төрд өгснөөс баас болгосон нь дээр
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.165] 2025/2/27
Миний өмнөөс бодох шийдэх хариулах хэрэггүй, хэтэрхий доромжлоод байна уу
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.136] 2025/2/27
Мөнгөний ханш нь байнга унаад бдг манайх шиг улсад даатгал төлөөдч, мөнгө хадгалаад ч ямарч нэмэргүй. 5 жилийн өмнө нэг өрөө байр авах мөнгөөр одоо авч чадахгүй. Цаашдаа насаараа хадгалаад хураасан мөнгө нь ганц жижиг тэрэг авах боломжгүй болно, тэрний оронд алт, валют хураадаг юм уу яадгийн, үнэ унасан ч Монгол төгрөг шиг өм цөм шал дээр буутал унахгүй биз.
2 | 0 Хариулах
Irgen [59.153.115.15] 2025/2/27
Tetvegert garah nasiig hoishluulaad bgashde, eregtei hvn 60tai garahaa bolison bga shv setgvvlchee. Huulia unsh. Odoo 63 havitsaa bolson bga. Erchuud bidnii dundaj nas, tetgevert garch ehleh nas 2 iim oirhon bn gedeg systemiin aldaa. Eniig zasah yostoi. Ene uvgunuur zaalgahgui
1 | 0 Хариулах
[66.181.182.89] 2025/2/27
хувийн даатгалд даатгуулах гэж яриагүй шдээ. сангийн мөнгийг улстөрчид авчихдаг. 6,5 хүрээгүй бол бүүр авчихдаг
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.113] 2025/2/26
Б.Баяраа үнэнээ л хэлж. Тийм сахилга бидний үеийнхэнд л лав байхгүй
1 | 2 Хариулах
Зочин [66.181.179.198] 2025/2/26
Yag hellee. Unen shu de. NDSh tolson toloogui amidraliinh ni chanar yaaaag heveeree baih bolno
1 | 0 Хариулах
Zochin [66.181.161.173] 2025/2/26
Za bolioroi zavasn hsltar idrj uusnaa shingedgui yumnud ueiin uedl hutsaj bh yu,niigmiin daatgal tolj bgach ter san gedgmi huvhai hoofn bglda,dan hudlaa yarina
0 | 0 Хариулах
Bayraa golog [64.119.31.185] 2025/2/26
Muu golog hen bolchood minii sanhuugiin sahilga battai batguig shiideed baigam be?
2 | 0 Хариулах
Зочин [103.141.250.2] 2025/2/26
шаа лаларааааа
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.227] 2025/2/26
Гарчигнаасаа шууд доромжлоод шаасс
1 | 0 Хариулах
hha [202.70.46.20] 2025/2/26
aa tegeed tur ni hadgalaad bank dampuuruulj alga bolgood bga bish bilu :)
1 | 0 Хариулах
No [192.82.65.8] 2025/2/26
Үнэн л дээ. Монголчууд юм үзээгүй, байгаа хэдээ импортын хог авч дуусгаж байж л санаа нь амардаг.
3 | 4 Хариулах
Зочин [103.57.93.222] 2025/2/26
Цэргүүд
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.222] 2025/2/26
Тайчаад
0 | 1 Хариулах
Зочин [202.131.242.154] 2025/2/26
за гуцоо гуц. хадгална уу байна уу хэнд хамаатайн
1 | 0 Хариулах
Зочин [202.131.239.155] 2025/2/26
Communist bisda bnsde. Hicheel zaah gee shgd. Dugai orlogiinhoo 30%g tolood yw. Teriig chini bi idey gs. Uheesei muu gci
4 | 0 Хариулах
irgen [122.201.23.66] 2025/2/26
shaaldaa sang n deeremdee duusgachaa bizde ? yu yriad bgn
2 | 0 Хариулах
Зочин [103.212.118.21] 2025/2/26
Хулгайч нарт алдсанаас гэж үзээд бгаа бналээ шүү
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.44] 2025/2/26
er n niigmiin daatgaliin shimtgeliin huvi undur baigaagaas bolood hamrah huree n baga baigaa yum shde. tiim undur huviar tulj baihaar zugeer l uursduu dur medne zartsuulah n deer gej olon hun bichij baigaag ta buhen harj baina
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.44] 2025/2/26
deer n baga tsalintai baij niigmiin daatgaliin shimtgel n mash undur arai undur huvitai baj boloh hamgiin taaruu togtoltsoo mongold baidag nuhun tuluh bolomjgui zuvhun malchin hun l tulj bolno gej ard irgedee yalgavarlan gaduurhsan tegsen murtluu eruul mendiin daatgaliig zaaval nuhun tuluuldeg.
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/2/26
Аль нэг банкинд хийлгүүлж луйвардуулсанаас дээр байх оо
2 | 1 Хариулах
Зочин [103.57.93.44] 2025/2/26
ingej tarhi ugaasan niitlel oruulah medeej zahialga l baih gehdee uneheer niigmiin daatgaliin sang buren tonoson shu de bugd l nudeeree harj chiheeree sonsson hamgiin gol n ard tumen zasagt itgehee baital n iim hund baidald oruulsan turiin hulgain uursdiinh n buruu ard tumen tur zasagtaa itgehgui baina yaj ch itgeh yum buhel buten sangiin mungiig ter chigt n tonood alga bolson.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.203] 2025/2/26
Та нар иджийхаар дарга нарт идүүл гэнэ үү, луйварчин!
6 | 0 Хариулах
Зочин [59.153.112.128] 2025/2/26
ЭМ даатгал дампуурсан НД-ыг Ундармаа найзуудтайгаа идсэн. За тэр дүүрч гэхэд үхвэл тэгээд нойл. Зээлвэл давхар өрөнд ордог үр хүүхдэд өр нь үлддэг тийм тэнэг юмаар яах вэ дээ. Зүгээр мөнгөө авъя өөрсдөө үрье
9 | 0 Хариулах
Zochin [202.9.46.6] 2025/2/26
Pahahaha за тэгээд хувьдаа халгалсан улсад өгсөн яг адилхан. Улсад өгөөд дампуураад мөнгө байхгүй хэдэн хүмүүс баяжина. Өөртөө үлдээвэл ядаж гэдэс баярлана
7 | 0 Хариулах
hulgaichuud [66.181.183.19] 2025/2/26
Хулгайчуудад алдаж байхаар өөртөө хэрэглэсэн дээр. Тэтгэвэрт гарах насаа үзэх ч юм уу, үзэхгүй ч юм уу хэн мэдлээ дээ. Угаасаа геносид хийгээд үндэстнээр нь утаж, угаартуулаад хордуулаад байгаа...
14 | 0 Хариулах
зочин [66.181.167.190] 2025/2/26
Ёмброотоод байгаач, НД үндэсний зөвлөл мөвлөл гэж сүртэй байгууллага байдаг юм бол капитал, ҮХОБ гэсэн банкуудаар дамжуулж алга болгосон мөнгө олж ирээч та нар
9 | 0 Хариулах
Зочин [202.126.90.253] 2025/2/26
Пязда мөнгөө яахаа өөрөө мэдчий тэхүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.95] 2025/2/26
ХУЦАЛГҮЙ АРД ТҮМЭНД ӨӨРСДӨӨ МӨНГӨӨ ЯАХ ИЙХЭЭ ШИЙДЭХ ЭРХИЙГ ӨГ
1 | 0 Хариулах
Энхзориг [202.126.93.93] 2025/2/26
Хувийн хэвшлүүд тэр орон зайг нь нөхөөд ороод ирэх бүрэн боломжтой.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.163.234] 2025/2/26
Яг үнэндээ төлсөн мөнгө маань байгаа эсэх нь ч тодорхойгүй, хүссэн сайд дарга нь хувийн компанидаа хадгалаад, торгууль нэртэй хэдэн төгрөг төлөөд салчдаг, ирээдүйд авч чадах эсэх нь ч бүрхэг, ямар ч өгөөжгүй ийм дампуу системд итгэж хадгалуулж байснаас сахилга батгүйгээрээ дуудуулаад өнөөдөр хэрэглээндээ зарцуулцан нь хавь илүү дээр байх. Яг үнэндээ даатгал нэртэй л өолохоос татварштээ.
18 | 0 Хариулах
Зочин [103.57.93.44] 2025/2/26
ireeduid orshuulgiin zardald chin 2 saya tugrug l ugdug iim l daatgaliin systemtei uls daa
5 | 0 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/26
Угаасаа улс төрчид хуваагаад идчихдэг биздээ
6 | 0 Хариулах
Зочин [103.57.92.116] 2025/2/26
МАН нь Ундармаадчихна. Тэрний оронд өөрөө гударчихсан нь дээр
11 | 0 Хариулах
Зочин [122.201.31.50] 2025/2/26
Бөөрөнхийлсөн тэнэг хариулт өгч байна. Хэний ч талд орж чадах хүн байна
0 | 0 Хариулах
Иргэн [203.91.115.47] 2025/2/26
Монголд даатгалын сан зорилтот журмаараа ерөөсөө ажилдаггүй юм. Хэдхэн жилийн өмнө гадаадад жолоочийн даатгал гэж нэг сайн юм байнаа. Осол эндэгдэлд орлоо гэхэд даатгал нь хүрч ирээд өөр машин түр өгөөд бүх асуудлыг нь шийдэж байна гээд л нүдэнд харагдахаар хошигруулж байгаад албан журмын даатгалтай болсон. Одоо хар даа. Бараг даатгалгүй байсан нь шулуун болж. Удирдлагууд нь дарга сайд болоод сайхан яваа байх. Саяханаас ахмадын асрамжын даатгал гэж нэг сайхан юм байнаа гэцгээх боллоо. . Бас л шинэ даатгал нэмэгдэх байх. Малын даатгал гэж бий. Хэд нь алдсанаа авдаг бол. Сэтгэлгүй дарга нартай улсад даатгал огт хэрэггүй юм шигээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.190.79] 2025/2/26
НДШ төлөөд өөрчлөгдсөн юм байхгүй насаараа төлөөд тэтгэвэр авсан юм байхгүй бурханы орондоо заларч байна, НДШ төлсөн мөнгийг нь дарга нар нь идэж байгаа нь үнэн, хувь хүнд нь үлдээх эсвэл шимтгэлээ ө багасгах хэрэгтэй гэж бодож байнх
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.26] 2025/2/26
Хамгийн гол нь НД цуглуулсан мөнгөө буцааж авдаг бол яая гэх сэн, ийм өндөр даатгал төлчихөөд ашиг шимийг нь хүртэж чадахгүй байна. Энэ зүгээр л мөнгөө хуцалгүй мөнгөө хураалга гэж хэлж байгаа юм байна.
2 | 0 Хариулах
ҮНЭН [14.1.81.118] 2025/2/26
Иргэн болгоны нэр дээр төлсөн татварын хүү хэрхэн өсч байгаа, хэдэн татвар төлж байгаа нь тодорхой байдаг хууль санаачлах хэрэгтэй. Нээлттэй миний төлсөн татвар хаана байгаа, хэд болж байгаа тэтгэвэрт хэзээ гарах уу, миний амьдралд хүрэх үү гээд бүх зүйл нь ойлгомжтой байх хэрэгтэй. Тийм тохиолдолд хүн өөрөө хэдэн жил ажиллах, дараа нь хэдэн төгрөг цуглаж байгаа нь харагдаад ядаж ь урамтай ажиллана! энэ хуулийг санаачилсан гишүүн дараагийн сонгуульд баталгаатай шүү!
3 | 0 Хариулах
Зочин [202.131.244.53] 2025/2/26
Нийгмийн даатгалд сар бүр төлж буй мөнгөө хөрөнгө оруулалтын санд хийдэггүй юм аа гэхэд банканд хадгалуулсан бол тэтгэвэрт гарахдаа тэрбумтан болоод гарахаар байдаг. Тэрбумтан хүн чинь өөрөө бизнес хийж чаддаггүй юм аа гэхэд энийгээ хөрөнгө оруулалт болгоод насан эцэслэтлээ хүний гар харахгүй ч бусдаас хангалуун амьдрах боломжтой. Энэ боломжийг НДС гэгч бусармаг дээрэм ард иргэдээс хулгайлж байна.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.72] 2025/2/26
uy uyiin hulgaichuud. ta nar hun amidarchihar niigem butesen bol yu gej iim yum bolhovdee. bvh sang tonono. nas barsan humusin niigmiin daatgaliig avj baisan hulgaichudshde ta nar. yamar ch yal shiitgel baihgui sdakuud
1 | 0 Хариулах
kkk [202.9.46.21] 2025/2/26
ОДОО ТЭР 700 ТЭРБУМЫГ НЭГ БАНЗ Д ХИЙГЭЭД ЭРГЭЛДҮҮЛНЭ ХУУЧИН ЧИНГИС ХААН БАНКНЫ МӨНГИЙГ БААХАН ЗЭЭЛ ӨГЧ АЛДСАН ТЭГСЭН ХЭРНЭЭ БИД НАРТ 10 САЯ ЗЭЛҮҮЛЭЭД ҮХЭХЭЭ ШАХДАГ БИЗ ДЭЭ. ЧИНГИС ХААНЫГ ДАМПУРУУЛААД ХАЛАГДСАН ХҮМҮҮСИЙГ НЬ НЭГ БАРИЛГЫН КОМПАНИ РУУ ЧИХСЭН БИЗ ДЭЭ ХУЛГАЙЧУУД
4 | 0 Хариулах
kkk [202.9.46.21] 2025/2/26
ХОГ НОВШИЙН ЛУЙВРЫН СИСТЕМЭЭ НУУЖ ЯВАХ ГЭЖ. ИЧСЭНДЭЭ ХҮН АЛНА ГЭЖ ТА НАР БОЛ ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИД. 10 МЯНГАН 10 САЯ ЗЭЭЛ ДЭЭР ХҮРТЭЛ ЗҮГЭЭР ТӨЛӨӨД ЯВЖ БАЙХАД УЛС ТӨР ХИЙЖ НОВШОРДОГ ХОГИЙН ГАРУУД. САЙТЫГ ЧИНЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ НЭГ ГИШҮҮНТЭЙ ЧИНЬ ШҮҮХЭД ӨГНӨ ЛАЛАЛУУД
4 | 0 Хариулах
Зочин [202.131.230.70] 2025/2/26
Тийм шүүүүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/26
Үнээн, идэж уугаад, найр наадам хийгээд машин тэрэг аваад архидаж мөрийтөй тоглоод гадагшаа зугаалаад дуусгана.
4 | 1 Хариулах
asd [180.149.80.134, 147.161.192.122] 2025/2/26
Тийм. Тэгээд насны бөгсөнд "орлогогүй үхлээ хатлаа, хөгшин хүн өлсөж үхлээ, хандив тусламж болоод бөөн юм болно"
1 | 3 Хариулах
[202.131.234.123] 2025/2/26
жижүүр л хийнэ ш дээ. тэгээд мангаа-До шиг ажил дээрээ өнгөрөөд албан ёсны хөдөөлүүлэг болоод өнгөрнө
0 | 0 Хариулах