ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол эрэгтэй хүний тэтгэвэр авах хугацаа дунджаар 6.5 жил бол солонгос эрчүүдийнх 20.6 жил байна

Б.Энхмарал, iKon.mn
2023 оны 9 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааны болзлыг хангасан бол эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.

Харин дэлхийн улс орнуудын тухайд эдийн засаг, газар зүйн нөхцөл байдал, улс орны хөгжил зэргээсээ шалтгаалан харилцан адилгүй буюу эрэгтэй хүн 58-67 насны хооронд, эмэгтэй хүн 50-67 насны хооронд тэтгэвэрт гарч байна. 

Иргэд нь хамгийн хожуу болон хамгийн эрт тэтгэвэрт гардаг улсууд ямар улсууд байдаг вэ?

Дани, Грек, Норвеги, Итали зэрэг Европын орнуудын иргэд хамгийн өндөр настайдаа буюу 67 насандаа тэтгэвэрт гардаг бол Индонез, Бангладеш, Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудын иргэд хамгийн эрт тэтгэвэрт гардаг. Тухайлбал Индонез улсын иргэд 58, Бангладешийнх 59 насандаа тэтгэвэрт гардаг ба Хятад эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд нь 50-55 насандаа тэтгэвэрт гардаг ажээ.

Тэгвэл амьдралынхаа 30, 40 жилийг зарцуулан шимтгэл төлж, хуримтлуулсан мөнгөө та бид хүртэж чаддаг болов уу? 

НҮБ-ын Хүн амын сангийн тайланд монгол эрчүүд дунджаар 66.5, монгол эмэгтэйчүүд 75.7 насалдаг гэжээ. Энэхүү тоо баримтаас харахад монгол эрэгтэй хүн дунджаар 6.5 жил, монгол эмэгтэй хүн дунджаар 20.7 жил тэтгэвэр авна. Гэвч Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанд дурдсанчлан сүүлийн гурван жилийн байдлаар монгол эрэгтэйчүүд 50-64 насандаа хамгийн их нас барсан гэсэн харамсалтай мэдээ бий. 

Монголчуудын тэтгэвэр авах хугацаа дэлхийн бусад орнуудын иргэдийнхтэй харьцуулахад хэр байдаг бол? Үүнд хариулахын тулд дэлхийн 25 орны хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг хүн амын дундаж наслалттай нь харьцуулан үзлээ. 

График №1. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт ба тэтгэвэрт гарах нас

Өмнөд Солонгос эрэгтэйчүүд хамгийн олон жил буюу дунджаар 20.6 жил тэтгэвэр авдаг ба тэдний дараа хонконгчууд 18.2 жил, сингапурчууд 18.1 жил тэтгэвэр авдаг байна.

Харин Оросын эрэгтэйчүүд тэтгэврээ хамгийн цөөн буюу дунджаар 1.2 жил авдаг бол казахстан, украин, монгол эрчүүд дунджаар 3-6 жил тэтгэвэр авдаг аж. Тоон мэдээллээс харахад Өмнөд Солонгос эрэгтэй хүн монгол эрэгтэй хүнээс дунджаар 14.1 жилээр илүү тэтгэвэр авдаг байна. 

Өмнөд Африк улсын эрэгтэйчүүдийн хувьд тэтгэвэрт гарахаасаа хагас жилийн өмнө нас барж, дийлэнх нь тэтгэвэртэй гарч амждаггүй гэсэн үзүүлэлт бий. 

График № 2. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт ба тэтгэвэрт гарах нас

Эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад харьцангуй өндөр, тэр хэрээрээ тэтгэвэр авах жил нь урт байдаг.

Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийнхээ нэгэн адил хамгийн олон жил тэтгэвэр авдаг ба дунджаар 26.6 жил тэтгэвэр авдаг бол хятад эмэгтэйчүүд 26.2 жил, япон эмэгтэйчүүд 23.6 жил, хонконг эмэгтэйчүүд 22.9 жил тэтгэвэр авдаг байна.

Харин эмэгтэй хүн хамгийн цөөн жил тэтгэвэр авдаг улсуудад Өмнөд Африк, Энэтхэг, Индонез улсууд тэргүүлжээ. Өмнөд Африк эмэгтэйчүүд дунджаар 5 жил, энэтхэгүүд 8.9 жил тэтгэвэр авдаг аж. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
39
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
48 нас [43.228.131.90] 2023/11/9
монгол хүнийг хомроглон устгах төрийн бодлого эрчимтэй явагдаж байгаагийн шалтгаан нь төр барьж буй үхэрнүүд юмаа.
0 | 0 Хариулах
Зчин [202.55.188.115] 2023/9/10
Зөв амьдар…..
0 | 2 Хариулах
Зочин [202.9.47.34] 2023/9/10
Тэтгэвэр шиг хэрэггүй юм алга. Бүүр нэг ядарсан оркуудад л тэтгэвэр чухал байх.
2 | 5 Хариулах
Зочин [202.131.240.170] 2023/9/20
shaa boovoo chinii amidral odoo bolj bgaa met sanagdavch tetgewert garah vyd buyu hudulmurin hvchin chadlaa sanasan hemjeendee hvrgej chadahgui vedee bi sda yu gej tegej helj bvaa gej haramsanashde
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.62] 2023/9/20
Би их мөнгөтэй гөлгөө тэгээд яах юм. Надад бага тэтгэвэр хэрэггүй.
0 | 0 Хариулах
Овгон [5.157.10.250] 2023/10/15
Таны монго салхинд хийсэх цаг ирвэл яах уу? Тэр уед энэ угээ хэл ирээдуйгуй хуний уг юмдаа
0 | 0
Дүлзэнбурмаа [103.57.95.163] 2023/9/10
Гүй ээ тэгээд хэрэгтэй хүнд нь өгөөчдээ чааваас миний хэдэн юм угаасаа үр хүүхдүүдэд минь хүрэхгүй тухайн үед улс төрд байгаа баачкаанууд нь хуваагаад цуслана биз.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.102] 2023/9/9
Эрчүүд нь 55 насандаа тэтгэвэрт суудаг болуул даруй дэлхийн дундажад орно.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.107.5] 2023/9/9
Монголчууд бүгд шахуу сэтгэцийн өвчтэй болжээ ккк
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.114] 2023/9/9
Тэтгэврийн насыг ажил мэргэжлийн онцлогт тулгуурлаж ялгавартай тогтоох хэрэгтэй бх юм. Жнь. Дунд сургуулийн эрэгтэй багш нар богино насалдаг. Зарим нь тэтгэвэртээ ч гарч чадахгүй өнгөрдөг. Чих хатуурч астам, даралт, хавдраар яагаа ч үгүй л явчихдаг. Эрчүүддээ халтай ийм тогтолцоо үйлчлээд бгаа юм даа.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.23] 2023/9/9
Надад тэтгэвэр хэрэггүй. Би ирээдүйд тэтгэвэргүй амьдарна
2 | 7 Хариулах
Зочин [124.158.120.50] 2023/9/15
өгсөнгүй гээд орилоод байв да, ажил хийгээгүй байж бага нэмлээ гж одоо хуцалдаж байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.146] 2023/9/9
Хувийн тэтгэврийн сан бий болгож иргэд тэтгэврээ өөрсдөө зуун хувь авдаг болох хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.188.225] 2023/9/9
Насаараа улсад мөнгө төлчихөөд тэтгэвэрээ авч чадахгүй маш олон хүн нас барж байгаа энэ улсуудын мөнгмйг хулгайч нар идэж ууж тансаглаж байгаа шүү дээ тэтгэвоийн насыг 50иас 55 болгомоор юмаа яагаад гэвэл цаг уурын эро тэо уур амьсгал болон бусад хүчин зүйлс хамааона юун гадаадын хөгжилтэй оронтой харьцуулдаг юм бэ
11 | 0 Хариулах
Зочин [202.9.41.22] 2023/9/9
Erchuudee eruul mendee bodooroi uursdiiguu bodooroi emegteichuud bish er hun l uls orniig awch yawna shu dee uurtuu hairtai bai
8 | 0 Хариулах
зочин [203.91.115.39] 2023/9/8
энэ цэрэг цагдаагийн хэдэн нөхөдүүд л арай эрт тэтгэвэрт гарч 6 гэсэн статистик гарч байгаа байх тэрнээс биш өмнөд африктайгаа ижил
11 | 0 Хариулах
Зочин [66.181.160.71] 2023/9/8
Өндөр насны тэтгэвэр нь төрөөс иргэнд олгож буй өглөг, тусламж биш, хүн насан туршдаа цалингаасаа төлсөн ирээдүйн мөнгөн хуримтлал буюу тухайн хүний хувийн өмч мөн учраас 100% өв залгамжлагдах ёстой!!! Жишээ нь: нас барсан хүний мөнгөн хадгаламжийг "эзэн нь үхсэн" гээд төр хурааж авдаггүйтэй адил юм!! Хүний хувийн өмчийн 80%-ийг төр хураан авах эрх байх ёсгүй!! Тэтгэврийг аль эх үүсвэрээс (зөвхөн тухайн хүний НДШ-ийн хуримтлал төдийгүй дараа үеийнхний төлсөн шимтгэлээс) олгож байгаа нь хувь хүний буруу биш, харин тийм журам тогтоосон төр засгийн проблем!!!
13 | 1 Хариулах
Бсду [59.153.87.14] 2023/9/8
Манай алдарт МАН тэтгэврийг 65 руу ойртуулж байгаа. Өмнө нь эрэгтэй дундаж нас 62 байхад тэтгэвэр 60 байлаа. Ердөа 2 жил тэтгэвэр авж байсан гэсэн үг. Үүнийгээ санагалзан 65 руу тэмүүлж байна
5 | 0 Хариулах
Зочин [202.21.124.66] 2023/9/8
olon jil suutguulchaad ter mongoniho asar joohon hesgig avaad l vheh yum bnda
6 | 0 Хариулах
Зочин [202.9.47.23] 2023/9/8
Надад тэтгэвэр хэрэггүй.
1 | 4 Хариулах
Зочин [87.92.242.187] 2023/9/8
Нийгмийн даатгал төлсөн дорвол АПУгийн хувьцаа аваад дарсан нь өлзийтэй. Архи уусан ч хөрөнгө оруулалтаа ууж б гж даналзаж шд.
9 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [140.238.98.176] 2023/9/8
Бакцинаар устгаж байж😤😤 худлаа нээх санаа зовсон царайлж жүжиглэх хэрэггүй!!
5 | 1 Хариулах
Зочин [66.181.182.185] 2023/9/8
Ер нь 60 хүрээд үхэхээс хойш НДШ нтр татвар төлөхгүй байсан нь дээр юм байна даа.
11 | 0 Хариулах
Зочин [66.181.181.38] 2023/9/8
dundaj naslalt baga baidag bas neg shaltgaan n hudulmurin nasan deeree/zaluugaaraa nas bardag baidal bolhoor shuud tetgewer awah jil n baga gh n hetsuu l baih. Yag tetgewer baga awaad niigemiin daatgaliin san n ashigtai ajilj bainuu gewel esergeeree aldagdaltai ajilaad baidag bas hetsuu2. Mongold bas neg ih baidag zuil n hudulmurin chadamjaa mash iheer aldaj baina doo. Zarim n hawdag awhuulsan zarim n nuruu nugasni uwchtei geed l haraad baihad ger horoolold baiga yduurald orson urhuudiin nileedgui huwiig eruul mendin shaltaan ezelsen baidag.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/9/8
Эр эм адилхан 60 болго. зөрүүнд нь тэтгэвэрийг нь нэм. Ер нь ихэнх оронууд эр эм адилхан насанд тэтгэвэрт гардаг. Манайд бол дундаж наслалт бүүр их зөрүүтэй учир тэр тусмаа ижил байх ёстой. Эсвэл 55 адилхан эр эм тэтгэвэрт гардаг болго. Даанч дампуу тэтгэврийн сан нь бүүр дампуураад дуусах биз
8 | 1 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/9/8
Эмэгтэй хүн түрүүлж зөнөдөг учраас эрт тэтгэвэрт гардаг юм гэнэ билээ
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.166] 2023/9/8
Харин ч эсрэгээрээ эрэгтэй хүн түрүүлж зөнөдөг ш дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.152] 2023/9/8
Тийм бол нөхрийг цугт нь гаргах харин ч зөв юм биш үү?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.215] 2023/9/8
Эхнэрээсээ 10 жилээр дутуу наслаж байгаа эрчүүд. 65-тайдаа тэтгэвэрт гараал тэгээл бараг уруу цаг тоолчихно гэсэн үг. Мөн даажинтай шүү, айн? Нэг талаас төр уруу цагийн товч дараа л шүгэл тасхийнэ, нөгөө талаас эхнэр алхам бүрийг маань хянаал чичлэнэ. Бараг бушуухан үхвэл яс амрахаар. Юун тэтгэвэр тээнсэв.
7 | 1 Хариулах
Зочин [66.181.182.164] 2023/9/8
Оросууд одоо бүр тэтгэвэрийн наснаас 30-40 жилийн өмнө украины суманд оногдож олноороо үхэж байгаа
2 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/9/8
30-40 жилийн даатгалын мөнгө авч чадахгүй байна гэдэг тэгээд сайн зүйл юм уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.109] 2023/9/10
Тийм болохоор нийгмийн даатгалыг сайн дурынх болгох хэрэгтэй. Одоо албан журмаар цалингийн 23%-г суутгаж байгаа
2 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/9/8
хөөрхий дөө
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.234] 2023/9/8
гунигт хорвоо юм аа
2 | 0 Хариулах
ИРГЭДИЙН СОНОРТ: ЭМЭГТЭЙ ДАРАМТЛАГЧ ЯЛТАН ХҮРЭЛСҮХ [146.70.109.82] 2023/9/8
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! Шагналын тасгийн ажилтан Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ казиночиноо
1 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/9/8
АН сонгууль болохоор ажлаа хийдгээ болиосой
1 | 2 Хариулах
Зочин [202.21.100.22] 2023/9/8
Тэтгэвэрийн реформ гэдэг зүйл заавал хийх ёстой юм шиг санагддаг. Насаараа татвар төлөөд хэдхээн жил тэтгэвэр гэж сая хүрэхгүй төгрөг аваад нас барах бол үнэхээр тэнэг зүйл. дунджаар 20 жил 200 мянган төгрөгний татвар төлдөг үүнийгээ тэтгэвэрт гарахдаа авбал нилээд их хэмжээний төгрөг авна. Өөрөө тэтгэвэрийн наснаасаа өмнө нас барвал үр хүүхэд нз нөхөддөө гэрээслэж үлдээж болдог тийм л байвал нааяс даа
11 | 1 Хариулах
Зочин [66.181.181.194] 2023/9/8
Эцэг эхийнхээ тэтгэврийг авч өгдөггүй архичид байдаг гэсэн?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.109] 2023/9/10
Тэгээд юу гэж? Өөрсдийнх нь өсгөсөн хүүхэд биз дээ?
0 | 0 Хариулах
Зочин [23.106.248.250] 2023/9/8
Зарим орнуудад нөхөр нь тэтгэврээ тогтоолгохоос өмнө нас барвал тэтгэврийг нь тогтоогоод эхнэр гэр бүлийхэнд нь өгдөг. Эхнэр хүүхдүүд харин татгалзаж болно. Монголд болохоор настай хүмүүст 20,000 төгрөг өгөөд төрд гарангуутаа нийгмийн (тэтгэвэрийн) даатгалын сангийн мөнгийг нь хувийн банк руу шилжүүлж алга болгосон хэрэг явдал гарч байсан. Энэ олон их наяд төгрөг хүрэх ёстой хүмүүстээ хүрээгүйд нь харамсаж байна.
4 | 0 Хариулах
Зочин [202.131.239.123] 2023/9/8
тэгээд хөөрхий өөрөө ч авч чадахгүй ажилгүй хүүхдүүд нь картыг нь дээрэмдээд тэтгэвэрийн зээл аваад алга болгоно. Монголд тэтгэвэрт гарах хүн автоматаар ядуусын эгнээг нэмдэг
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.41] 2023/9/8
Яаж ч дордсон оросоос дээр байгаамдаа Монгол
8 | 0 Хариулах
Зочин [202.126.89.41] 2023/9/8
Орос африк хоёр тэтгэвэрт гараад шууд үхдэг шосссс
3 | 1 Хариулах
Eruul mendiin bolovsorl [202.126.89.194] 2023/9/8
Maniigaa sudlaj baildaa ainn
6 | 0 Хариулах
Зочин [202.21.114.93] 2023/9/8
haha
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.11] 2023/9/8
За, бас ч гэж яахав ээ, монгол эрчүүд! 6 жил хагас тэтгэвэр аваад мажийх нь байна ш дээ. Өмнөд Африкт төрсөн бол яана, бүр тэтгэврээ авч чадалгүй мажийх байсан байна ш дээ.
0 | 6 Хариулах
Зочин [202.70.46.20] 2023/9/8
tegeed terendee baharhaad bgaan muu erguu a******l min
5 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2023/9/8
yr n yag yrival mongol erchuud iluu niigmiin daatgal tulj bgaa shuu
3 | 0 Хариулах