“ИНВЕСКОР ББСБ” ХК: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 3 сарын 28
Сурталчилгаа

“ИНВЕСКОР ББСБ” ХК – ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 3-р сарын 18-ны өдрийн 25/14 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах боллоо. 

зураг
 

Компанийн оноосон нэр: 

Инвескор ББСБ ХК 

 

Хурлын төрөл: 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 

 

Хурал хуралдах өдөр, цаг: 

2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 14:00 цагт 

 

Хурал хуралдах газар: 

Компанийн веб хаяг болон Инвескор Аппликейшнаар дамжуулан цахим хэлбэрээр болон Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, Ай Си Тауэр барилга, 5 давхрын хурлын өрөөнд танхимаар зохион байгуулагдана. 

 

Бүртгэлийн өдөр: 

2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 

 

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: 

  1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;   
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох; 
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төсвийг батлах;  
  4. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын А/04 дугаар Хаалттай хүрээнд давуу эрхийн хувьцаа гаргах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга батлах тухай шийдвэрт өөрчлөлт оруулах; 
  5. Бусад; 

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН БАРИМТ БИЧИГТЭЙ ТАНИЛЦАХ ГАЗАР, ХУГАЦАА: 

Хувьцаа эзэмшигчид нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд www.invescore.mn цахим хуудсаар дамжуулан эсвэл өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компани болон Компанийн төв байранд Даваа-Баасан гарагт 09:00-18:00 цагийн хооронд ирж хурлын баримт бичигтэй танилцаж болно. 

УРЬДЧИЛАН САНАЛ ӨГӨХ БОЛОМЖ: 

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид нь саналын хуудсыг урьдчилан бөглөж өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан саналаа өгөх боломжтой бөгөөд санал авах сүүлийн хугацаа 2025 оны 4-р сарын 25-ны өдрийн 16:00 цагаас өмнө байна. 

Хувьцаа эзэмшигчийн хуралтай холбоотой асуудлаар мэдээлэл авах бол Хурал зохион байгуулах комиссын shareholders@invescore.mn цахим хаягаар болон 7709-0077, 8802-8974, 8582-5855 дугаараар холбогдоно уу. 

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛД БҮРТГЭЛ ҮҮСГЭХ ЗААВАР:

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛД ИРЦ БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР:

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.