Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 03-р сарын 04-ний 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
- Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.
- Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
- Бусад нутгаар цас орохгүй.
Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -19...-24 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
