Дөрөвдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 06-ныг хүртэлх 29-31-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байх боловч, дөрөвдүгээр сарын 01-нээс ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах юм байна.
Хур тунадас:
- Гуравдугаар сарын 29, 30-нд Хэнтийн уулсаар,
- Гуравдугаар сарын 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр,
- Дөрөвдүгээр сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр,
- Дөрөвдүгээр сарын 02-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар,
- Дөрөвдүгээр сарын 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- Дөрөвдүгээр сарын 04-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Салхи:
Хугацааны эхэнд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур:
- Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -6...-11 градус,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 01-нд ялимгүй цас орно, бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Гуравдугаар сарын 29-31-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-17 градус, бусад хэсгээр -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, 4-р сарын 01-нээс дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-13 градус, бусад хэсгээр -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
