П.Наранбаяр: Зодоон огт болоогүй. Зодуулсан гэсэн үг биш. Санамсаргүй тохиолдол болсон гэж ойлгоорой

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 3 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын сайд П.Наранбаяр УИХ-ын гишүүн Б.Найдалаад зодуулсан гэдэг мэдээлэл цацагдаад буй.

Энэхүү мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас "Монгол Улсын Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчимд хүлээн авч бүртгэлд оруулан, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" хэмээн баталсан. 

Тэгвэл П.Наранбаяр сайд энэ асуудалд хариулт өглөө. 

Тэрбээр "Хуралдахад маргалдах тохиолдол гарна. Гэхдээ зодооноор шийдээд байгаа юм байхгүй. Манай хэвлэлийнхэн худал юм явуулаад байна. Цагдаад дуудлага өгөөгүй. Юу гэж дуудлага өгөх вэ дээ. Эмнэлэгт очиж, хоёр жижиг оёдол тавиулсан. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Ер нь аливаа зүйлийг ярилцаж байж л шийддэг. Б.Найдалаа гишүүн бид хоёрын дунд зодоон байхгүй. Зодоон огт болоогүй. Зодоон гэдэг бол хоёр талаасаа зодолдоно. Энэ бол жинхэнэ балмад үйлдэл. Зодуулсан гэсэн үг биш. Санамсаргүй тохиолдол болсон гэж ойлгоорой" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
88
Зураг
ХАХА
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
123 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг