Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

МЭЗЧ 2015: Монгол Улсын АЛСЫН ХАРАА

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:32 2015/04/03

Чуулганы хаалтын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Монголын Эдийн Засгийн Чуулган 2015-ын хаалтын ажиллагаа яг одоо болж байна.

Итгэлцэл сэдвийн дор хоёр өдөр үргэлжилсэн уг чуулганд 1,500 гаруй хүн оролцлоо.

Оролцогчид 20 гаруй салбар хуралдаанд Монгол Улсын макро эдийн засгийн байдал, Монгол Улсын алсын хараа, Уул уурхай, хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, мэдээллийн хариуцлага гэх мэт олон чухал сэдвээр ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2015 НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Тухайн жилийнхээ эдийн засгийн уур амьсгалыг тодорхойлдог Монголын Эдийн Засгийн Чуулганы хаалтын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох ЭШЛЭЛҮҮД-ийг хүргэж байна.

З.Энхболд:

  • Энэ жилийн эдийн засгийн чуулган нэг талаас Монголын эдийн засгийн өсөлт саарсан бизнесийн мөчлөгийн хүнд үе, нөгөө талаас Монголын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг илүү бодитойгоор томъёолох шаардлага тулгарсан онцгой үед болж байна.
  • Энэ жилийн эдийн засгийн чуулган Монголын эдийн засгийн богино хугацааны савлалт, урт хугацааны чиг хандлагыг олон талаас нь хөндөн ярилцсан нь сайшаалтай байна.
  • Уул уурхайн салбарт дулдуйдан зардлаа хүчтэй тэлсэн, хэт про цикликал төсвийн бодлого явуулсан нь асуудлыг улам л хүндрүүллээ.
  • Уул уурхайгаас хамааралтай эдийн засагт хүчтэй савлагаа байнга нүүрлэх юм байна гэдгийг бид хатуу ойлгож авсан жилүүд болж байна.
  • Манай эдийн засгийн үндсэн бодлого нь түүхий эдийн богино хугацааны мөчлөг бүхий савлагаатай зөв харьцах, урт хугацааны өсөлтийг бий болгох дэд бүтэц, аж үйлдвэрээ тэтгэсэн хөрөнгө оруулалтыг хангах гэсэн хос бодлогоор тодорхойлогдоно.
  • Аж үйлдвэржилтийн суурийг тавих нь улс орны хувьд чухамдаа хүүхэд эхлээд уншиж бичиж сурдагтай адил зайлшгүй дамжих ёстой хөгжлийн үе шат юм.
  • Бид өөрсдийн зэсээ ашиглан харьцангүй энгийн технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн дэлхийн зах зээлийн тэн хагасыг эзлэе гэсэн амбицтай байж яагаад болохгүй гэж.
  • Бид үндэсний баялгаа арвижуулахдаа ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зарчим баримтлах ёстой.
  • Аливаа зүйл сайн муу хоёр талбай байдаг.
  • Бид сүүлийн хоёр жил төгрөгийн ханш уналаа гэж хэт улстөржсөн.
  • Уул уурхайгаас хэт хамааралтай энэ бодит байдал ойрын ирээдүйд хүссэн хүсээгүй үргэлжилнэ.

11:47 2015/04/03

Монгол Улсын гавьат жүжигчин, Төрийн соёрхолт Д.Сосорбарам

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

МЭЗЧ 2015: Монгол Улсын АЛСЫН ХАРАА сэдвийн хүрээнд 

  • Хүнээ өмөөрсөн хуультай болохгүй бол АТГ гэж аймшигтай газар болоод хувирчихлаа. Заавал тийм том газар байх албатай юм уу. Цагдаагийн газрын хажууд байж болдоггүй юм уу.
  • Та нар хууль тогтоож байгаа ухаантай юм бол хүнийг өмөөрсөн, хүнд тохирсон хууль хий. Тэгж байж алсын хараатай улс болно. 
  • Алсын хараагаа ойрынхоо харааг сайжруулахаас эхэл.
  • Алсын хараатай болохын тулд баялаг бүтээж байгаа, хөдөлмөрөөрөө амьдарч байгаа, Монгол Улсад татвар төлж байгаа гадна дотны хөрөнгө оруулагчдыг айлган сүлдүүлэхгүй, хяхан хавчихгүй тийм зүйлийг УИХ ойрын хугацаанд хийх ёстой.

11:44 2015/04/03

МУ-ын сайд ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт  "МУ-ын алсын хараа" нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгнээс

  • Алсын хараа гэдэг зүйлийг олон хүн ярилцаад гаргадаг гэдэгт би эргэлзэж байна. Энэ асуудлыг маш хүчтэй лидер, түүний баг боловсрууж гаргаж тавих ёстой. Тэр хүмүүс тухайн үедээ хэзээ ч сайнаар хэлэгддэггүй. 
  • Бид таван жилийн өмнөх өөрсдийнхөө гаргасан алдаан дээр яриад сууж байна.
  • Эдийн засгийн дундаж өсөлт 7 хувьтай байна. Тиймээс бид алсын хараа, бодлогын тухай ярих ёстой.

10:58 2015/04/03

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын "МУ-ын алсын хараа" нэгдсэн хуралдааны үеэр  хэлсэн үгнээс

  • Монгол Улсад алсын хараа алга. Ийм учраас Монгол Улсын алсын харааг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
  • Зорилго, тэмүүлэл, зүтгэх сэтгэл бидэнд хэрэгтэй байна.
  • Монгол Улсын төрийн бодлого тодорхой, тогтвортой биш байна. Улс төрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаж, мөрийн хөтөлбөр нь улс орны зорилгыг тодорхойлж байна.
  • Төрийн бодлого тодорхой байж, тогтвортой орчинг бий болгож, түүнийгээ тууштай хэрэгжүүлье.
  • Бодлого маань урт, дунд, богино хугацаандаа хоорондоо уялдаатай байх ёстой. Улсын хэмжээний, бүс нутгийн, орон нутгийн бодлоготой байх хэрэгтэй. Салбараараа уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн гээд салбарууд хоорондоо уялдаатай байх ёстой. 
  • Бодлого уян хатан байх ёстой. Цаг үеийн шаардлагаас шалтгаалаад өөрчлөлт оруулах бололцоо бүрдэх ёстой.
  • Төрийнхөө ТУГ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө өдөр тутам цаг тутам зүтгэдэг зорьдог, тэмүүлдэг байх ёстой.

09:38 2015/04/03

Ц.ЭЛБЭГДОРЖ:  Эрх чөлөөнд хүнийг ЖАРГААХ зорилго байхгүй

МЭЗЧ - 2015-ын хоёр дахь өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэг үгнүүдээс ОНЦЛОХ ЭШЛЭЛүүдийг хүргэж байна. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Ц.Элбэгдорж:

  • Эдийн засгийн чуулга уулзалт дараа жилийн чуулга уулзалт хүртэлх чиг хандлагыг тодорхойлдог.
  • Хүний толгойд солиотой бодол орж болно. Тэр бодол хүн болгоны толгойд байгаа гэж битгий бодооч.
  • Муу бодол халдвартай байдаг.
  • Эх орноо балласан эх оронч гэж би мэдэхгүй. 
  • Нийтлэг эрх ашиг гэж юуг хэлэх вэ. Монгол хүний эрх, эрх чөлөөг хэлж байна.
  • Өнөөгийн нөхцөлд монголын үндэсний эрх ашиг тухайн ард түмэн бүгдээрээ нэгдэж чаддаг нийтлэг эрх ашгийг хэлдэг. Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг хэлж байгаа. Тийм учраас юм хийж байгаа бүтээгчдийг дэмжиж, тэдний төлөө дуугардаг байя.
  • Монголыг дорой, сул, хөгжилгүй байлгах үйл ажиллагаа бол Монголчуудын хийдэг ажил биш.
  • Сүүлийн 25 жил монголчуудын олсон ололт сүйтгэл, талцал тэнцлээ.
  • Биржийн үйл ажиллагаагааг нэгдүгээрт цэгцэлье.
  • Бизнес нь гэр бүлийн, улс төр нь намын, нам нь фракцын хүрээнд байна.
  • Агаарын тээврийн асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Арван хэдэн жилийн өмнө энэ асуудал яригдаж л байсан. Одоо ч яригдсаар байна.
  • Хүн хүлээж авдаг байя аа бүгдээрээ. Гаднынханд өөдгүй хандсан ганц нэг үйлдэл Монголын ард түмний, Монголын төрийн үйлдэл биш шүү.
  • Бид газрын мухарт хаягдаж болохгүй. Э.Бат-Үүл даргын уучлал гуйж байгаа нь сул доройн бус соёлтойн шинж.
  • Монгол Улсын иргэн нэг л юмаар дэлхийд тэргүүлдэг. Энэ тэргүүллээ цаашдаа ч алдахгүй байх. Энэ бол нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ. Газар шиг том баялаг байхгүй.
  • 2016 оны эдийн засгийн чуулга уулзалт дээр дахиад газрын асуудал яриад зогсож баймааргүй байна.
  • Хуримтлал бий болгодог эдийн засгийн өсөлтийг хамгийн сайн өсөлт гэж би хувьдаа боддог.
  • Заримдаа төрийн байгууллага байгуулахаар байгаагүйгээсээ байгаа нь илүү чөдөр тушаа болох тохиолдол байдаг.
  • Өвчин биш учраас бид эдийн засгийн хямралаас гарч чадна гэдэгт би итгэдэг.
  • Эдийн засгийн хүндрэлтэй үед сонгогдож гарч ирсэн ЗГ-ууд хамгийн түрүүнд шинэ бизнесийг дэмждэг. Тэгэхээр эхэлж байгаа бизнесүүдийг дэмжих хэрэгтэй.
  • Боломж, баялаг хязгааргүй болсон.
  • Бид нэг их мундаг нүүрстэй гээд сандайлаад суугаад байдаг. Гэтэл 5, 10, 50 жилийн дараа юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй.
  • Эрх чөлөөнд хүнийг жаргаах зорилго байхгүй.
  • Чингис бондоос үлдэж байгаа 700 тэрбум төгрөгөө шинэ, хувийн бизнесүүдийг дэмжихэд зарцуул гэж хүсмээр байна.
  • Зарим нэг хүн намайг дууддаг сурагтай. Хэрэгтэй юманд бол би дуудаагүй байхад гүйгээд очно.
  • Та нар их шүүмжилдэг, их юм ярьдаг. Хэн над дээр хариуцлагын тухай хууль санаачлаад бариад ирсэн юм бэ.
  • Улс төрчид хариуцлага хүлээхгүй байгаа учир ардчилал утга учраа алдсан.
  • Муу юм хийж байгаа сайд дарга нарт гарах хаалгыг нь зааж өгье. Буруу юм хийсэн бол уучлаарай гэж хэлээд гараад явдаг тэр хаалгыг хуульчилж өгье. 
  • Хөгжлийн зорилттой, бодлоготой зам руу орох цаг болсон.
  • Монгол ажилчин нэг өдөрт 5 ам.доллар бүтээж байна. Гэтэл дэлхийн дундаж 30-60 ам.доллар байгаа. Тиймээс 30 ам.доллар руу тэмүүлэх хэрэгтэй.
  • 2014 онд шинээр бий болсон бизнесүүдийн 95 хувь нь уул уурхайн бус салбарт байна. Эдний 80 хувь технологийн салбарт байгаа. Энэ бол Монголын ирээдүй гэж бодож байна.
  • 2015 онд Монголын дээгүүр нисэх онгоцны тоо гурав дахин нэмэгдэнэ. Одоо Монголд буулгадаг болгохын төлөө ажиллах хэрэгтэй.
  • Утаанаас бид хийгээр дамжуулж л гарна. 
  • Хагарал хийрхэл гэдэг бол Монголыг доош нь хийх гэж оролдож байдаг хүмүүсийн хүчилтөрөгч. Үүнд автахгүй байх хэрэгтэй.
  • Энэ хямралаас ард иргэдийн хүчээр, та бүхний хүчээр гарч чадна.

09:21 2015/04/03

Монголын Эдийн Засгийн Чуулганы хоёр дахь өдрийн хөтөлбөр

8:00-9:00  Бүртгэл, мандат олголт
9:00 -9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

НЭГДСЭН ХУРАЛДААН:

9:30-11:00  Их танхим:  Монгол Улсын алсын хараа
11:00-11:30 Цайны завсарлага

САЛБАР ХУРАЛДААН:
11:30-13:00 Их танхим: Өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил
                      А танхим: Маргаан таслах мэргэжлийн байгууллага
(мэргэшсэн шүүх, мэргэшсэн арбитр) ба бизнесийн харилцаа
                      Б танхим:   Эрүүл мэндийн салбарын менежмент
13:00-14:00 Их танхим:  Ажил хэрэгч үдийн зоог: /TBC/
14:00-15:30 Их танхим:  Эдийн засгийн түншлэл: Хамтын ажиллагаагаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь
                      А танхим:  Хууль тогтоомжийн тогтвортой,
тодорхой байдал ба бизнес
                      Б танхим:  МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн хөгжил
15:30-16:00 Цайны завсарлага
16:00-17:30 Их танхим:  Найрсаг Улаанбаатар
                      А танхим:  МУ-ын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх
                      Б танхим:  Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?

НЭГДСЭН ХУРАЛДААН

17:30-18:00  Их танхим:  МУ-ын УИХ-ын дарга Зандаахүүгийн ЭНХБОЛД