“Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал” хуралдааны оролцогч Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай товч ярилцлаа.
-Инфляци 7 хувьд хүрнэ гэж нэг эдийн засагч ярьлаа. Та үүнийг хэр бодитой тоо гэж харж байгаа вэ?
-Дэлхийн банк, ОУВС инфляфи 8 хувьтай гэж харж байх шиг байна. Бид 7 хувь нэлээн дөхүүлэх байх гэж бодож байгаа. Сая он гарснаас хойш 9.3 хувь, хотод 8.5 хувь байна. Ялангуяа хүнс, өргөн хэрэглээний барааны хувьд үнэ тогтвортой байна.
Ханш он гарснаас хойш 3-4 хувийн хөдөлгөөнтэй байгаа учраас инфляфид нөлөөлдөг ханшийн нөлөөлөл бага.
Сая он гарснаас хойш 9.3 хувь, хотод 8.5 хувь байна.
2015 оны зургаа харахад ханшийн огцом савлагаа байхгүй гэж үзэж байгаа тохиолдолд инфляци нэлээн буучих болов уу гэсэн хүлээлттэй байна.
Инфляци бууж байгаа орчинд төсөв, мөнгөний бодлого дээр зээлийн хүүгээ бууруулах гэх мэт янз бүрийн боломж, орон зайнууд гарах болов уу.
Өнгөрсөн жилийн дүнгээс харахад ДНБ-ийг хамгийн муу төсөөлдөг нь ОУБ-ууд байдаг. Бараг хоёр дахин зөрдөг. Бидний хувьд ноднин 7-8 хувь гэж байсан. Оны төгсгөлдөө 7.8 хувь гарч ирсэн. Бид энэ жилдээ 5 хувь байх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
-Энэ төсөөлөл эергээр нэмэгдэх боломж бий юу?
-Анхаарах ёстой хоёр зүйл байна. "Оюу Толгой", "Таван Толгой", төмөр зас, цахилгаан станцууд гэх мэт том төслүүд хөдөлчих юм бол төсөөллийг эерэг тал руу нь эвдэх боломж байна.
Эдийн засгийн хямрал гэж буруу яриад байна. Уналт болон агшилт байдаг. Ер нь бол өсөлтийн хурд саарч байгаа. Жилийн 3-4 хувиар саарсаар байгаад өнөөдрийн түвшинд ирж байна л даа.
Эдийн засгийн өсөлт өөрөө цаашаа яах вэ гэдэг бидний хамгийн том сонголт байгаа.
Эдийн засгийн хямрал гэж буруу яриад байна.
Үүнийгээ хөрөнгө оруулалтаараа нөхөөд явна гэх юм бол хөрөнгө оруулалтын гол төслүүд дээрээ хэрхэн хандах нь ДНБ-ий жилийн өсөлтөд бараг 1-2 хувийн нөлөөлөл авчирна.
Ингээд тооцоод үзэх юм бол оны төгсгөлд томоохон төслүүд маань яваад, эдийн засагт валютын эерэг уур амьсгал бий болоод, төлбөрийн тэнцлийг нэмэх болгож чадах юм бол оны төгсгөлд эдийн засгийн өсөлт 8 хувьтай гарах бололцоо бий. Үүний тулд дараагийн 2-3 улиралд хийх ажил их байна.
-Гадны байгууллагуудын судлаачид Монголбанкны төсөөлөлтэй хэр санал нийлж байна вэ?
-Анх удаа Азийн хөгжлийн банк Монголбанкны төсөөллийг биелэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн. Урьд өмнө нь ингэж дүгнэгдэж байгаагүй.
Ер нь макро, тогтвортой байдал гэдэг ойлголтыг 2014 оны төгсгөлөөс бид нэлээн хүчтэй анхаарч эхэлсэн. Энэ 2015 онд макро эдийн засгийн хувьд тогтвортой байх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!