Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шарли Эбдогийн хамгийн их хэл ам дагуулсан нүүрнүүд

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 8
iKon.MN

Исламын шашныг доромжилсон шалтгаанаар өчигдөр террористууд Шарли Эбдо сэтгүүлийн байранд довтолж 12 хүнийг хороогоод байгаа билээ.

Тэгвэл энэ сэтгүүлийн хамгийн их хэл ам дагуулж байсан нүүрнүүдтэй танилцъя.

Тэд үнэхээр зоригтой хүмүүс байжээ.

 

2010 онд Католик сүм хийдийн секс дуулианд зориулсан нүүр. 16 дугаар Пап лам Бенедикт нэгэн хамбадаа зөвлөж байна. “Кино салбар луу ор…яг Поланский шиг”. Кино найруулагч Роман Поланский нь 13 настай Америк охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад байв.

-

2012 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль гарсны дараах нүүр. Гарчиг нь “Эцэг, Хүү, Ариун сүнсний гурвалсан хайр”. Ижил хүйстний гэрлэлтийг шүүмжилсэн Парисын хамба лам Вин-Труад зориулжээ. Тайлбар дээр “Хамба ламтан гурван аавтай: Эцэг, Хүү, Ариун сүнс” гэсэн байна.

-

1971 онд оюутны жагсаал тэмцлийн дараа гарсан нүүр. Тайлбар нь “Тэнэгийн төлөө саналаа өг…та нарт сонголт байхгүй”.

-

2007 онд шүүхийн шийдвэр гарахын өмнөх дугаарын нүүр. Жүүд, Пап лам, Муслим гурав зэрэгцэн зогсоод “Шарли Эбдог хаах хэрэгтэй!” хэмээн орилж байна.

-

2011 онд АНУ Осама бин Ладеныг үхсэн тухай зарласны дараа гарсан нүүр. Элвисийн хувцастай Осама бин Ладен “Бин Ладен амьд!” хэмээн дуулж байна.

-

2010 онд 16 дугаар Пап лам бэлгэвч хэрэглэхийг дэмжсэн мэдэгдэл хийсний дараа гарсан нүүр. Пап лам бэлгэвч толгой дээрээ бариад “Энэ бол миний биений нэг хэсэг” хэмээн орилж байна. Тайлбар дээр “Пап лам хэтэрхий хол явчихлаа”.

-

2006 оны дугаар дээрээ Америк соёл, Есүсийг оролцуулан нүүр гаргажээ. Тэр үед Францийн TF1 телевиз Америкийн реалити шоуг гаргаж эхэлснийг шүүмжилсэн гэнэ. Зурган дээр “TF1 телевизийн шинэ реалити шоу” гээд цовдлуулсан Есүс “Би од байна. Намайг эндээс буулга” гэж орилж байгаагаар харуулжээ.

-

2001 оны 9 сарын 11-ний үйл явдлын дараа гаргасан нүүр. Осама бин Ладен “гараа оролцуулалгүйгээр” халдлага зохион байгуулснаараа бахархаж байгаа нь.

-

2012 онд гарсан энэ нүүрнээс болоод Франц 20 улс дахь элчин сайд, консул, соёлын төв, сургуулиудаа хааж байв. “The Intouchables” киноноос сэдэвлэжээ. Уг кинон дээр хөгжлийн бэрхшээлтэй, баян, цагаан арьст эр ядуу, хар арьст залуугаар асруулж байгаа тухай гардаг. Нүүрэн дээр Жүүд эрээр асруулж байгаа Муслим хүнийг “битгий шоолоорой” гэж хэлж байгаагаар дүрсэлжээ.

-

2010 онд Франц улсад гивлүүр зүүхийг хориглосны дараа гарсан дугаарын нүүр. Тайлбар нь “Гивлүүр зүүхэд ТИЙМ гэж хэлцгээе…гэхдээ зөвхөн дотуураа”.

-

2013 оны нүүр. Тайлбар нь “Коран дэмий эд байна. Сумнаас хааж чадсангүй”.

-

2014 оны 10 сарын нэгэнд гарсан дугаарын нүүр. Тайлбар нь “Хэрвээ Мухаммед дахин төрсөн бол…”. Зураг дээр Исламын улсын нэгэн дайчин нь Мухаммедыг буруу номтон гэж үзээд цаазлах гэж байгааг харуулжээ.

-

2009 онд Майкл Жексоныг нас барсны дараа гаргасан дугаарын нүүр. Тайлбар нь “Майкл Жексон эцэстээ нэг юм цагаан болов”.

-

2006 онд хэл ам дагуулсан Данийн сонины зургуудыг нийтэлсэн дугаарынхаа нүүрэн дээр элч Мухаммед уйлж суугааг дүрсэлжээ. Зургийн нэрийг “Мухаммед хэт үзэлтнүүдэд цөхөрсөн нь” гээд ”Тэнэгүүдээр хайрлуулах хэцүү юм” гэж хэлж байгаагаар харуулжээ.

-

Үүний дараа гарсан нүүрэн дээр Шарли Эбдогийн зураач Муслим хүнтэй үнсэлцэж байгааг дүрслээд “Хайр үзэн ядалтаас илүү хүчтэй” гэж гарчиглажээ.

-

2011 онд сэтгүүл нэрээ Шарли Эбдо биш, Шариа Эбдо болгон шариатын хууль, элч Мухаммед нарыг нүүрэндээ оруулжээ. Зурган дээр сэтгүүлийн эрхлэгч болсон Мухаммед “Хэрвээ чи инээснээсээ болоод үхэхгүй бол чамайг 100 удаа ташуурдаж шийтгэнэ” гэжээ.

 

Эх сурвалж: BI