08:56 2015/01/08
Парист болсон террорист халдлагын үеэр 11 хүн амиа алдаад байсан бол нэмж нэг шархтан нас барснаар нийт 12 хүн болжээ.
Өнөөдөр Франц орон даяар гашуудал зарлаад байна.
Парис болон олон хотуудад энэ гэмт үйлдлийг эсэргүүцсэн жагсаал боллоо.
Цагдаа нар аллага үйлдсэн этгээдүүдийн хэн болохыг олж тогтоосон байна.
Тэдний нэг 35 настай Шериф Коуачи 2008 онд террорист үйлдэлд буруутгагдан шийтгүүлж байжээ.
Нөгөө нэг этгээд нь түүний дүү 32 настай Саид Коуачи байсан байна. Тэд Алжир эцэгтэй Францийн иргэд байжээ.
Харин гурав дахь этгээд нь Хамид Мурад хэмээх 18 настай залуу байсан ба түүнийг дунд сургуулийн сурагч байх магадлалтай гэж байгаа юм.
Албаныхны мэдээлж байгаагаар тэд нар Йемений террорист сүлжээтэй холбоотой байсан байна.
20:58 2015/01/07
Францийн ерөнхийлөгч Франсуа Олланд өнөөдөр Парист “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт зэвсэгт халдлага болж 11 хүн амь үрэгдэн, 4 хүн хүнд шархдсаныг мэдэгдлээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр өөр 20 хүн ямар нэг хэмжээгээр шархдсан байна.
Гэмт этгээдүүд нь баг зүүсэн зэвсэгтэй хүмүүс байсан гэнэ. Тэд хоёр машинд хуваагдсан сууж хэргийн газраас зугтжээ.
Франц улсад өндөр түвшний онц байдал зарлаж ерөнхийлөгч Олланд шуурхай хуралдаан хийж байна.
Олланд энэ явдлыг террорист халдлага гэж нэрлээд ойрын үед өөр бусад халдлагууд болох магадлалтай байгааг зарлажээ.
Шарли Эбдо сэтгүүл нь хошигнолын төрлийнх бөгөөд 1969 онд анхны дугаараа Парист гаргаж байв.
2006 онд уг сэтгүүл Данийн сонинд гарсан Аллахын элч Мухаммадын хошин зургийг нийтэлснээс болоод Францийн Ислам шашинтнуудын хүчирхийллийг амсаж байжээ.
Мөн 2011 онд элч Мухаммадын зургийг нүүрэндээ тавьснаас болж редакцийн байрандаа бөмбөг дэлбэлүүлж байв.
Уг зурган дээр Мухаммад “Инээснээсээ болж элэг чинь хөшиж үхэхгүй бол 100 удаа ташуурдаж шийтгэнэ” гэж хэлж байгаагаар гарч байжээ. Исламын шашинд Аллах бурхан болон түүний элч Мухаммад нарыг дүрслэхийг хориглодог юм.
Харин Шарли Эбдо энэ долоо хоногийн дугаартаа 2022 онд Муслимууд Францийн засгийн эрхэнд гарах тухай номыг бичсэн Мишель Оллеллебекыг оруулаад байжээ. Үүнийг аллага болох шалтгаан гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна.
Эх сурвалж: AFP, AP, Bloomberg
08:56 2015/01/08
Парист болсон террорист халдлагын үеэр 11 хүн амиа алдаад байсан бол нэмж нэг шархтан нас барснаар нийт 12 хүн болжээ.
Өнөөдөр Франц орон даяар гашуудал зарлаад байна.
Парис болон олон хотуудад энэ гэмт үйлдлийг эсэргүүцсэн жагсаал боллоо.
Цагдаа нар аллага үйлдсэн этгээдүүдийн хэн болохыг олж тогтоосон байна.
Тэдний нэг 35 настай Шериф Коуачи 2008 онд террорист үйлдэлд буруутгагдан шийтгүүлж байжээ.
Нөгөө нэг этгээд нь түүний дүү 32 настай Саид Коуачи байсан байна. Тэд Алжир эцэгтэй Францийн иргэд байжээ.
Харин гурав дахь этгээд нь Хамид Мурад хэмээх 18 настай залуу байсан ба түүнийг дунд сургуулийн сурагч байх магадлалтай гэж байгаа юм.
Албаныхны мэдээлж байгаагаар тэд нар Йемений террорист сүлжээтэй холбоотой байсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!