Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Пүрэвдагва: Надад аварга болох зорилго бий

Зууны мэдээ
2014 оны 12 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг

Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүнний 150 дугаар анги, “Херо холдинг” ХХК, “Их засаг” их сургууль,“Бөх билэгт ” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Рэнцэнбямбын Пүрэвдагватай ярилцлаа.

-Сүүлийн хэдэн барилдаанд барилдаж харагдсан. Бэлтгэл сайн байгаа бололтой?

-Сүүлийн жилүүдэд заалны барилдаан олон болжээ. Тэр ч утгаараа Монгол үндэсний бөх хөгжиж байна. Шинэ гарч ирж байгаа бөхчүүдийг сайн, муу гэж хэлэх аргагүй. Бүгд л жигд бэлтгэлтэй байна.

 Ер нь барилдаан ньтааварлахын аргагүй болсон. Харин ахмад бөхчүүд “Одооны шинэ залуу бөхчүүд доод тал нь 100 кг-ын жинтэй байна. Бид залуудаа 60, 70 кг-ын жиндтэй л байлаа” гэж ярьдаг.

-Залуу бөхчүүдийг жингээ нэмээд, уран мэхгүй барилдаж байна гэж шүүмжлэх юм?

-Барилдаж сураагүй байж жин нэмэх нь буруу. Жин ихтэй байлаа гээд сайн барилдана гэсэн үг биш. Тухайн бөхийн бие бялдар, ур чадварын онцлогоос л хамаардаг байх.

-Бэлтгэл хийхдээ хүчний, арга техникийн бэлтгэл гээд алийг нь голлож хийдэг вэ?

-Миний хувьд хүчний, үндэсний бөхийн, дэвжээний бэлтгэлүүдийг тогтмол хийдэг.

Ганц бэлтгэл хийх бус сэтгэлзүй, арга техникийн хувьдаа их анхаардаг. Барилдаангүй үед долоо хоногийн зургаан өдөр бэлтгэлтэй байдаг.

Бөх хүнд өөрийн гэсэн мэх заавал байх учиртай.

-Таныг бөх сонирхогчид их шаргуу, дайчин бөх гэж үнэлэх юм билээ?

-Бэлтгэл сайн хийсний л үр дүн болов уу. Би шийдсэн мэхээ зоригтой хийхийг зорьдог. Энэ нь миний хувийн зан чанартай холбоотой байж магадгүй.

-Таныг элэг бүс, сэнжигний барьцнаас дунгуйлдаж татах мэхийг өвөрмөц хийдэг бөхчүүдийн нэг гэж сонссон?

-Бөх хүнд өөрийн гэсэн мэх заавал байх учиртай. Дунгуйлдаж татах нь миний үндсэн мэх гэж хэлж болно.

-Та их тунах юм. Хэцүү учраа таарна биз. Ялангуяа улсын начин Б.Пүрэвсайхантай их таарч харагддаг. Сүүлийн гурван барилдаанд та давж харагдсан. Ер нь өрсөлдөгчөө хэр судалдаг вэ?

-Хэцүү учраа байлгүй яахав. Зарим барилдааны нэгийн даваанд ч хатуухан учраа таарах үе гардаг. Улсын начин Б.Пүрэвсайхан бид хоёр голдуу тунадаг болсон.

Үүнээс болж хүмүүс бид хоёрыг өрсөлдөгчид гэж ойлгодог байх. Хоёр бөх барилдаж нэг нь л давдаг ёстой шүү дээ. Тухайн өдөр хэн сайн бэлтгэлтэй ньлдавжбайгаа.

Бусдыгаа судлалгүй л яахав. Гэхдээ бөхчүүд судлагдах аргагүй хувьсаж байна. Бид хоёрын хэн нэг нь дээгүүр цол авбал учраа таарах нь багасах байх.

Гэр бүл гэдэг итгэлцэл, дэмжлэг дээр тогтдог. 

-Таны аавыг бөхийн засуул гэж сонссон. Магадгүй бөх болоход тань нөлөөлсөн байх тийм үү?

-Миний аав Архангай аймгийн уугуул Рэнцэнбямба гэх бөхийн засуул хүн бий.

Нутгийн маань олон бөх аавын минь мөрийг түшиж аймаг, улсын цол хүртсэн гэж хэлж болно. Мөн би аав ээж талаасаа бөхийн удамтай хүн.

Аавын минь талд гарьд цол хүртсэн Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, аймгийн арслан М.Бат-Отгон гэх бөх бий. Ээжийн маань аав Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат аймгийн арслан Н.Шатар гэж хүн байсан юм. Нутгийнхаа наадамд барилддаг сайхан эр байсан гэдэг.

-Аавыгаа дагаж бөх их үздэг байв уу. Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Багын л бөхийн хорхойтой хүүхэд байлаа. Аавыгаа дагаад л бөх үзнэ. Том цолтой бөхчүүдийг хараад тэдэн шиг болохыг мөрөөддөг байлаа. Би хүүхэд байхдаа хөдөлгөөнтэй, шартай хүүхэд байсан. Мөн чөлөөт бөхөөр хичээллэж, удалгүй спортын мастер цол авч байлаа.

-Үндэсний бөхөд хөтөлсөн анхны бапиийнхаа талаар дурсахгүй юу?

-Миний анхны багшийг С.Буян гэдэг. Багшийнхаа удирдлага дор үндэсний бөх, чөлөөтөөр бэлтгэл хийж эхэлсэн.

Архангай аймгаас төрсөн бөхчүүд голдуу энэ хүний гараар дамжсан. Би багшийнхаа хамгийн отгон шавь нь. Одоо “Бөх билэгт” дэвжээний дасгалжуулагч Улсын заан Ч.Гочоосүрэнгийн удирдлагад бэлтгэлээ хийж байна.

-Бөх хүнийхээ хувьд хэнийг хүндэлж явдаг вэ?

-Архангай нутгаас төрөн гарсан олон сайхан бөх бий. Тэднээс Батцэнгэл сумын харьяат, Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр болон улсын гарьд Д.Рагчаа нарыг хүндэлж явдаг.

-Бөх хүнд дуудуулахыг хүссэн цол гэж бий. Таны мөрөөдлийн цол юу вэ?

-Үндэсний бөхийн дээд цол аварга болох зорилготой доо. Үндэсний бөх хэмээх их айлын хойморт хүрэхийн тулд мөн ч олон давааг давах хэрэгтэй байна.

-Анхны цол авсан мөчөө дурсаач?

-Анх аймгийнхаа наадамд 2008 онд түрүүлж аймгийн арслан болж байсан. Харин 2012 оны Улсын наадамд гурав дахь жилдээ зодоглож улсын гарьд И.Доржсамбуугаар тав давж улсын начин цол хүртэж билээ.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Эхнэрийг маань Н.Цэрэнлхам гэдэг. Багш мэргэжилтэй. Эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг.

Гэр бүл гэдэг итгэлцэл, дэмжлэг дээр тогтдог. Хамгийн гол нь амьдралын төлөө гэсэн нэг зорилготой байх нь чухал гэж боддог.

-Гурван хүүтэй хүн юм байна. Хөвгүүдээ үндэсний бөхөөр хичээлүүлэх үү?

-Яг ч бөх бол гэж хэлэхгүй. Өөрсдийнх нь сонирхол мэднэ биз.

Зураг