Хорь дугаар зууны туршид төдийлөн өөрчлөгдөөгүй нэг зүйл бол цахилгаан шат.
Тэгвэл Германы ThyssenKrupp компани цахилгаан шатанд хувьсгал хийх болсноо зарлав.
Тэд одоогийн кабель татлагатай технологийг соронзон замаар солих гэнэ.
Ингэхдээ цахилгаан шатны бүхээгийг соронзон хүчний тусламжтайгаар зөвхөн босоо чиглэлд биш мөн хэвтээ чиглэлд явуулдаг болгоно.
Мөн нэг замаар олон тооны бүхээг дараалан зорчих боломжтой болж байгаа юм. Ингэснээр багтаамж нэмэгдэж, эрчим хүч хэмнэх гэнэ.
Хурд нь секундэд таван метр байх ба олон түвшинт тоормозны системтэй байна.
Иймээс хүмүүс цахилгаан шат хүлээх цаг 15-30 секунд болж буурна.
Сонирхуулахад Нью-Йорк хотын оффисийн ажилтнуудын цахилгаан шат хүлээх хугацааны нийлбэр жилд 16.6 жил болдог бол цахилгаан шатанд өнгөрөөх хугацаа нь 5.9 жил байдаг гэнэ.
ThyssenKrupp бол дэлхийн тэргүүлэгч цахилгаан шатны үйлдвэрлэгч бөгөөд жилийн орлого нь 6.4 тэрбум евро, дэлхий тойрон 900 салбар компанид нь 50,000 хүн ажилладаг юм.
Энэхүү шинэ загварын цахилгаан шатны эхний загварыг 2016 оны сүүлээр нийтэд сонирхуулах зорилготой байна.
Эх сурвалж: The Telegraph
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|