Хоёроос доошгүй жил ажилласан бол дипломоо авч болно
-Сургалтын төрийн сангаар улсын зардлаар суралцаад төгсөхдөө дипломоо аваагүй. Сургуулиа төгсөөд гурван жил заавал төрийн байгууллагад ажилласан байх ёстой гэх юм. Энэ үнэн үү. Би одоо хувийн байгууллагад ажиллаж байгаа?
/Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Заяа/
-Засгийн газрын 2004 оны 22 дугаар тогтоолоор 2003 болон түүнээс өмнө суралцаж төгссөн оюутнуудын дипломыг ямар ч болзолгүйгээр чөлөөлсөн байгаа. Тиймээс өөрийнхөө бичиг баримттай ирээд дипломоо авч болно. Харин 2008 оны 178 дугаар тогтоолоор 2004, 2005, 2006 онд төрийн сангийн зээлээр төгссөн суралцагчид дипломоо авахдаа голч нь 2.8 болон мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан бол дипломоо авах боломжтой.
Дипломоо авахдаа иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалынхаа дэвтрийг авчраад дипломоо авах боломжтой. Хувь, төр гэж ялгахгүйгээр хоёроос дээш жил ажилласан байх шаардлагатай.
Төрийн сангийн мэргэжилтэн Б.Энх-Од
Бакалаврын зэрэг авах боломжгүй
-Би 1992 онд Улаанбаатар хотод спортын ордны баруун талд анагаахын дунд гэж байхад эрүүл ахуйч бага эмчээр дөрвөн жил сурч төгссөн. Тухайн үед бакалавр, магистр гэж байгаагүй. Байгууллагын шугамаар байранд ороход энэ зэрэглэл хэрэгтэй гэсэн. Тиймээс бакалаврын зэргээ яаж авах вэ?
/Сүхбаатар аймгийн иргэн М.Туяацэцэг/
-Бакалаврын зэрэг авах боломжгүй. Тухайн үед ийм сургууль байсан. Тиймээс цаашид үргэлжлүүлэн сурах хэрэгтэй.
Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ч.Лодойсамбуу
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!