Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Мөнгөндалай мөрөөдлөө биелүүлчихээд ирж явна

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган баруун аймгуудаар 5500 км аялж яваа Ч.Мөнгөндалай зорилгоо биелүүлээд гэрийн зүг хүлгийн жолоогоо залсан байна.

Дөрвөн сарын өмнө замдаа гарч байсан тэрээр гэрийн зүг  жолоогоо эргүүлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас хоёр хоногийн өмнө гарсан байна.

Төмөрбулаг сумын  нутгаас Шинэ идэр сумын нутгаар явж Жаргал сумаар дайран Архангай аймгийн нутаг руу орно гэсэн мэдээллийг ирүүллээ.

Ч.Мөнгөндалайгийн аяллыг Монголын Залуучуудын Холбоо дэмжиж аймаг орон нутгийн салбар холбоодоороо дамжуулан явсан зам бүрт нь угтан авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах, мөн нэг өдрийнхөө цалинг хүртэл хандивлаж байсан бөгөөд бусад унадаг дугуйг дэмждэг байгууллагууд, хувь хүн, компаниуд өөрсдийн сэтгэлээрээ тусламж, дэмжлэг үзүүлж байсан юм.