Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын "Өлсгөлөн сагс" эсрэгээрээ анхаарал татаж байна!

ikon.mn
2014 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Facebook хуудсанд нийтлэгдсэн материал ...

  • Сурвалжилсан: Ким Хажин
  • Орчуулсан: Өнөрөө /Onugen Unuruu/

"Өлсгөлөн" энэ зүйрлэл яг тохирно.
24-ний өдөр Гёнги аймгийн Хуасон спорт зааланд анхны тоглолтоо Монголын багтай тоглосон Солонгосын багийн дасгалжуулагч Юү Жэ Хаг тоглолтын дараа Монголын багийн талаар ингэж хэлсэн юм.

Энэ өдөр БНСУ-н баг Монголын багийг 90:67 оноогоор хожсон хэдий ч тоглолтын дунд хэсэгт 39:38, ганцхан онооны зөрүүтэй ширүүн өрсөлдсөн юм.

Юү дасгалжуулагч "Монгол үнэхээр өөр болжээ. Хамгаалж байгааг нь харахад хүчтэй дайчин хамгаалж багийн зохион байгуулалт ч сайжирсан байна" гэж онцоллоо.

Тоглолт болсон Хуасон спорт зааланд Солонгосын хөгжөөн дэмжигчидтэй эн зэрэгцэн Монголын хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирж багаа дэмжсэн юм.

Заалыг доргион хашгиран дэмжих хөгжөөн дэмжигчдийг цуглуулсан энэ талбайд Монгол тамирчид сайн тоглолоо.

Монгол өмнөх тоглолтондоо ч бодсоноос илүү байсан юм.

FIBA-н жагсаалтанд багтдаггүй хэдий ч урьдчилсан тэмцээнд Кувэйтийн багтай ширүүн өрсөлдөж 81:82-р хожигдсон ч ана мана үзэлцсэн.

"Д" хэсгийн анхны тоглолтондоо FIBA-н 28-д бичигддэг Йорданы багийг 83:74-р ялсан.

Өнөөдрийн (өчигдрийн) тэмцээний эхний хагаст Солонгосын багийг багагүй сандаргалаа.

Монголын багийн дасгалжуулагч О.Баярцогт: "Урьдчилсан шалгаруултаас эхлээд тасралтгүй 4 тоглосон болохоор маш хүнд тоглолт байлаа. Солонгосын багийг хүчтэй шахаж хамгаалахын тулд маш хурдтай хөдөл гэсэн ч, тоглолтын төгсгөлд тамирчид маань ядарч хүч суларлаа" гэв. 

Монголын багийн дасгалжуулагчийн хэлснээр 1994 оноос Монголд мэргэжлийн лиг байгуулагдсан 7 багтай.

Мөн тэрээр "Солонгос шиг мэргэжлийн лигийн багтай өрсөлдөхөд арай л дутмаг байна гэж бодож байна." гэлээ.

Энэ өдрийн тоглолтонд Б.Билгүүний тоглолт онцгойрч байлаа.

Билгүүний хувьд 2007 онд Солонгост ирэн 3 жил сагсаар хичээллэсэн Солонгосын сагсны туршлагатай тамирчин юм.

Билгүүн: "Солонгост тоглож байсан болохоор тэдний тоглолтыг, ямар тоглолт ирэхийг мэдэж байсан. Өнөөдрийн тоглолтонд өмнө тоглож байсан туршлага маань их тус боллоо." гэв.

Мөн Б.Билгүүн Монголын шигшээ багийн гишүүдийн талаар ч тайлбарласан юм.

Тэрээр "Мэргэжлийн тамирчин байхгүй IT менежер, албан хаагч ажилчид тоглодог" гэлээ.

Цагийн ажилаа дуусгаад бэлтгэлээ хийдэг тамирчид ч байдаг.

Үнэхээр Юү дасгалжуулагчийн хэлснээр "ӨЛСГӨЛӨН" (Хоосон, Санхүү дэмжлэггүй хүнд байдал) тамирчид дийлэнх нь юм. 

Билгүүн: "Үнэхээр харамсалтай байна" гэж тоглолтын сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Гэвч Монголын "Өлсгөлөн сагс" эсрэгээрээ олны анхаарлыг татаж байна.