УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Ахмад багш нарын холбоотой хамтран зохион байгуулах Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт 2014 оны 9 дүгээр сарын 27-ны /Бямба гараг/ өдрийн 14.30 цагт Төрийн ордны Их танхимд болно.
Энэхүү арга хэмжээнд боловсролын салбарт ажиллаж байсан 350 гаруй багш нар оролцох юм байна.
Монголын багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалтыг нээж Монголын Ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Д.Амар, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар үг хэлж, бүтээлч багш нарт шагнал гардуулах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!