Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр Азийн ХVII наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Тажикстан, БНСУ, Узбекстан улсын бөхчүүдийг ялж аваргын төлөө Лондонгийн олимпод ялж байсан Казакстаны бөх Максим Раковыг дахин ялж аварга боллоо.
Ийнхүү Н.Түвшинбаяр аварга маань олимпийн алт, мөнгөн медаль дээрээ “шар” тивийн наадмын аваргын алтан медаль нэмж, яах аргагүй бөмбөрцгийн аварга гэдгээ дахин нотолж, эх орон нэгт элгэн садан Монголчуудаа баярлууллаа.
Одоо түүний өмнө 2016 оны Риогийн олимп бий.
Тэрбээр энэ эрчээрээ бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базаасаар 2016 онтой золговол гурван олимпоос медаль хүртэхэд ойрхон байна.
Баярлалаа, их аварга аа.
Н.Түвшинбаяр Азийн аварга болсныхоо дараа өгсөн ярилцлага
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!