ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбатын хээр даага БАЯН ХОДООД боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 12
iKon.MN

Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан сонирхолтой, үзүүштэй боллоо.

Газар газрын 327 даага шандасаа сорьсноос Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат МУ-ын тод манлай уяач Хадбаатарын Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харъяат Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн бор 

Түрүү магнай: Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат МУ-ын тод манлай уяач Хадбаатарын Бат-Эрдэнийн хээр даага Аман хүзүү: Төв аймгийн Бүрэн сумын харъяат Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн бор /Гэрэл зургийг Г.Өнөболд/

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат МУ-ын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хар бор

Айргийн гурав: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат МУ-ын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хар бор

Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат Жамбалсүрэнгийн Бат-Эрдэнийн хул даага орж ирлээ.

Айргийн дөрөв: Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат Жамбалсүрэнгийн Бат-Эрдэнийн хул даага

Айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгадын харъяат Б.Бадраагийн хүрэн хурдаллаа. 

Айргийн тав: Өмнөговь аймгийн Даланзадгадын Б.Бадраагийн хүрэн даага

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харъяат аймгийн алдарт уяач Дашзэвэгийн Ганбатын хээр даага БАЯН ХОДООД боллоо.

Ийнхүү Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808,  Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганаас даага хүртэлх 6 насны морьдын уралдаан элдэв хэл ам будлиангүй сайхан болж наадамчин олноо цэнгүүллээ.

Та нас насны хурдан морины уралдааны айргийн тавд орсон хурдан хүлгүүдийг доорх хаяг дээр дарж үзэх боломжтой.

ХЯЗААЛАН

ШҮДЛЭН

АЗАРГА

ИХ НАС

СОЁОЛОН 



Хөтөлбөр ёсоор 16:10 цагаас Төрийнхөө их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.