ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Халтар соёолон түрүү магнайд, манлай уяач Д.Ононгийн сартай зээрд аман хүзүүнд орж ирлээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Соёолон түрүү магнай: Архангай аймгийн Ихтамир сумын харъяат Г.Тэмүүлэнгийн халтар

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан үргэлжилж байна. Өнөөдөр 324 хурдан соёолон 22 км-т тоосоо өргөж барианы зурхай руу орж ирлээ.

Наадамчин олны хамгийн их үзэх дуртай уралдаан соёолонгийнх байдаг. Хурдан соёолонгийн тоосонд даруулбал тэр жилдээ хийморьтой явдаг гэсэн яриа ч бий. Ингээд хурдан соёолонгийн айргийн тавыг танилцуулъя.

Соёолонгийн уралдаанд Архангай аймгийн Ихтамир сумын харъяат Г.Тэмүүлэнгийн халтар Төрийнхөө их баяр наадмын түрүү магнайд орж ирж торгон жолоогоо өргүүллээ. Сонирхуулж хэлэхэд, халтар соёолон даагандаа бас улсын наадамд түрүүлж байжээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн сартай зээрд

Аман хүзүү: Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн сартай зээрд /519 дугаартай/ Айргийн гурав: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат Ж.Бат-Эрдэнийн хээр /Гэрэл зургийг Г.Өнөболд/

Айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат Ж.Бат-Эрдэнийн хээр

Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Т.Гантөмөрийн бор соёолон хурдаллаа.

Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Т.Гантөмөрийн бор

Дорнод аймгийн Баяндун сумын харъяат П.Цэвэгмэдийн хул айргийн тавд орж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баярлууллаа.

Айргийн тав: Дорнод аймгийн Баяндун сумын харъяат П.Цэвэгмэдийн хул

Соёолон морьд бариа руу орж ирж байгаа нь 

 


Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808,  Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан 11:00-13:00 цагт болох Дааганы уралдаанаар өндөрлөнө. Хэний хурдан хүлэг Баян ходоодоор тодрохыг хамтдаа харах болно.