ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

ИХ НАС: А.Амарбатын хул түрүүллээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Их нас түрүү магнай: Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харьяат Аюурын Амарбатын хул /422 дугаартай унаач хүүхэдтэй нь/

Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаан Монгол хүний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан боллоо.

Энэ насанд 325 хурдан хүлэг 24 км-ээс эргэснээс Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харьяат Аюурын Амарбатын хул түрүүллээ.

Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат МУ-ын гавъяат дасгалжуулагч Д.Баясгалангийн суман хүрэн орлоо. Уг нь хоёр хүлэг барианы зурхай руу зэрэгцэж орж ирсэн юм.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс /Гэрэл зургийг Г.Өнөболд/

Хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс дүрмийн дагуу хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргасан байна.

Айргийн гуравт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Хөх чоно группийн ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатарын загал

Айргийн гурав: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Хөх чоно группийн ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатарын загал /Гэрэл зургийг Г.Өнөболд/

Айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын харъяат С.Мөнхбатын хүрэн

Айргийн дөрөв: Дундговь аймгийн Хулд сумын харъяат С.Мөнхбатын хул Айргийн тав: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат Т.Мөнхсайханы хүрэн /Гэрэл зургийг Г.Өнөболд/

Айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат Т.Мөнхсайханы хүрэн ирлээ.



Хурдан хүлгүүдийн уралдаан сайхан болсон ч нэг морь бахардсан нь харамсалтай.