Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Зайсанд баригдаж буй орон сууцны цэвэр бохир усны асуудлыг шийдэх боломжгүй болно"

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Улаанбаатар хот

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн тавдугаар сарын 6-наас энэ сарын 18-ны хооронд Зайсангийн ам орчим буюу ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа иргэн аж ахуй нэгжүүдэд шалгалт хийсэн байна.

Шалгалтад 32 аж ахуй нэгжийн 256 барилгыг хамруулахаар төлөвлөсөнөөс 18 аж ахуй нэгжийн 160 гаруй барилгыг хамруулжээ. Үлдсэн 13 аж ахуй нэгж шалгалтад хамрагдахаас татгалзсан учир хуулийн байгууллагатай хамтран шалгалтыг хийхээр болжээ.

Зайсангийн бүс нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүй учир олон тооны орон сууц барих боломжгүй. Одоо баригдаж байгаа орон сууцны барилгуудын хувьд 2-3 жилийн дараа цэвэр бохир усны асуудлаа шийдвэрлэх боломжгүй болно.

Өнөөдрөөс эхлэн шалгалтад хамрагдаагүй 13 болон газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгаагүй барилга барьсан, барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй эхлүүлсэн, архитектор төлөвлөлтийн даалгавар аваагүй зэрэг шалтгаанаар нийт 29 аж ахуй нэгжийн эрчим хүчийг хязгаарлаж үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ аваад байгаа аж.

“Зайсангийн бүс нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүй учир олон тооны орон сууц барих боломжгүй. Одоо баригдаж байгаа орон сууцны барилгуудын хувьд хоёроос гурван жилийн дараа цэвэр бохир усны асуудлаа шийдвэрлэх боломжгүй болно. Тиймээс иргэд Зайсан орчимд шинээр баригдаж байгаа орон сууцнуудад захиалга өгөхдөө анхааралтай байх хэрэгтэй болов уу” хэмээн НМХГ-ын дад дарга М.Баасандорж хэллээ.

Цаашид аялал жуулжлалын зориулалтаар авсан газарт барьсан орон сууцыг анхны зориулалтаар ашиглахыг шаардах юм байна.

Эрчим хүч хяналтын улсын ахлах байцаагч Г.Цагаанцоож: Зөрчлүүдийн хувьд аж ахуй нэгж тус бүр дээр хэд хэдээрээ байгаа учир зөрчил тус бүр дээр арилгах, барилгын ажлыг зогсоох гээд өөр өөр арга хэмжээнүүдийг авч байгаа. Эхний ээлжинд Улаанбаатар цахилгаан түгээх төвтэй хамтран эрчим хүчийг нь хязгаарлаад байна гэв.