Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Уг хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.
Гэвч Засгийн газраас Газрын тухай багц хуулийн төслийг татан авч байгаа албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод ирүүлжээ.
Албан бичигт:
Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл заалтад чанд нийцүүлэн боловсруулсан Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэх, эзэмшүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр зарим этгээд улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, гүтгэлгийн шинж чанартай үйл ажиллагааг өргөжүүлж байгаа тул Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын тухай багц /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу татан авч байгааг үүгээр уламжилж байна гэжээ.
Газрын багц хуульд иргэд, сөрөг хүчнийхэн нилээд шүүмжлэлтэй хандаад байгаа. Гадны иргэнд газраа эзэмшүүлэх нь буруу хэмээн Чингисийн талбайд жагсаал хүртэл хийгээд авсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!