Канадын цагаач иргэн болсон гэж ярих болсон Ерөнхий сайд асан С.Баяр эх орондоо иржээ. Тэрээр өчигдөр 16.00 цагийн үед Төрийн ордонд саатаж намынхаа гишүүн Сү.Батболдын өрөөнд зочлов.
С.Баярыг өрөөнд нь ирснийг мэдсэн Сү.Батболд ч чуулганы хуралдааныг орхин түүнтэй аминчхан яриа өрнүүлэхээр яаран очсон юм. С.Баяр даргаас "Монголын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар та байр сууриа илэрхийлээч гэхэд "Уучлаарай, одоо цаг үе нь биш байна" гэв.
Тэрээр Сү.Батболдтой багагүй хугацаанд ярилцсан. С.Баяр өмнө нь хэвлэлийн хуудаснаа өөрийгөө улс төрөөс бүр мөсөн гарсан гэж хэлж байсан ч өчигдрийн уулзалтаас намынхандаа зааварлаж, зөвлөсөн бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!