Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эзэн хаан Хуан Карлос ширээнээсээ буув

Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 20
Өдрийн шуудан
Зураг зураг
Эзэн хаан Хуан Карлос ширээнээсээ буув

Испани улс шинэ хаантай болжээ. Өмнөх хаан I Хуан Карлос де Борбон хаан титмээ өгөх болсныг тус улсын Ерөнхий сайд Мариано Ражоу энэ сарын 2-нд зарласан юм.

Испанийн дарангуйлагч асан Франциско Франко 1969 онд Хуан де Борбон буюу Барселоны гүнг өөрийнхөө залгамжлагчаар тодруулсан билээ.

1975 оны арваннэгдүгээр сард Ф.Франко нас барж, Испани улс Хуан Карлос гэж хаантай болсноор дарангуйлагч Франкогийн үеийн хатуу дэглэмийг халсан юм.

Испанийн хаан ширээ 1931 XIII Алфонсо хааны титмээ тайлснаас хойш 44 жилийн турш эзэнгүй байсан. Тэгвэл өчигдөрхөн Хуан Карлос ширээнээсээ бууж хаан титмээ хүү VI Фелипед өвлүүлсэн байна. Энэ талаар Хуан Карлос “Би хүүгээ хаан ширээг хүлээж Уэльсийн ханхүү Чарльз шиг хөгшрөхийг хүсэхгүй байна” хэмээсэн юм.

Сонирхуулахад шинэ хааны гэргий Летизиа 2004 онд түүнтэй гэрлэхээсээ өмнө CNN, TVE зэрэг телевизэд ажиллаж байсан төдийгүй АНУ-ын 2000 оны Ерөнхийлөгчийн сонгууль, есдүгээр сарын 11-ний халдлага, Иракийн дайн зэргийг сурвалжилж байсан сэтгүүлч нэгэн гэнэ.

Зураг