Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол Улс АНУ-аас илүү тайван орон

З.Санжаа, iKon.mn
2014 оны 6 сарын 20
iKon.MN

 Дэлхийн 162 орны энх тайвны индекстэй танилцана уу

Энх тайвны индексээр тэргүүлэгч топ 10 улсын 7 нь европийн орнууд байна. 

Дэлхийн эдийн засагт хүчирхийллийн учруулж буй хохирлын хэмжээ нь 9.8 их наяд $. Энэ нь Итали, Франц, Их Британи, Германы ДНБ -нийг нийлүүлсэнтэй тэнцэнэ. 

Сири улс 2014 онд дэлхийн хамгийн аюултай орон гэдэг нэрийг Афганистан улсаас авчээ. 

Катар дараагийн 2 жилд энх тайван байдлаа алдах хамгийн өндөр эрсдэлтэй 10 орны нэг. 

Аюулгүй байдлаа алдах эрсдэлтэй орнуудад 500 сая хүн амьдарч байна.

Бразил нэг жилийн дотор 10 байр ухарч 91-д бичигдсэн нь энх тайван байдлаа хамгийн хурдан алдаж буй орноор нэрлэгджээ.  

Харин манай улс энэ жагсаалтад 162 орноос 41-р байрт бичигджээ.

# Улс Үнэлгээ   # Улс Үнэлгээ
1 Исланд 1.189   15 Австрали 1.414
2 Дани 1.193   16 Бутан 1.422
3 Австри 1.2   17 Герман 1.423
4 Шинэ Зеланд 1.236   18 Португал 1.425
5 Швейцар 1.258   19 Словак 1.467
6 Финланд 1.297   20 Нидерланд 1.475
7 Канад 1.306   41 МОНГОЛ 1.778
8 Япон 1.316   42 Коста Рика 1.781
9 Бельги 1.354   52 БНСУ 1.849
10 Норвеги 1.371   101 АНУ 2.137
11 Чех 1.381   108 БНХАУ 2.207
11 Швед 1.381   152 ОХУ 3.039
13 Ирланд 1.384   161 Афганистан 3.416
14 Словени 1.398   162 Сири 3.65

 

Эх сурвалж: Vision of Humanity