Олон улсын мэдээллийн агентлагууд Тайваний Quanta Computer Inc. компаниас гарсан мэдээллийг дамжуулж эхэллээ.
Тайваний энэ компани удаан хугацаанд яригдаж байгаа Apple-ийн iWatch ухаалаг бугуйн цагийг ирэх долдугаар сараас үйлдвэрлэж эхлэхээр болжээ.
iWatch нь 2.5 инч тэгш өнцөгт хэлбэрийн дэлгэцтэй, точ удирдлагатай, утасгүй цэнэглэгчтэй байх гэнэ.
Мөн хүний зүрхний цохилт зэрэг үзүүлэлтийг хэмжих мэдрэгчтэй байна. Дэлгэцийг нь Өмнөд Солонгосын LG фирмээс нийлүүлж байгаа энэ төхөөрөмжийг эхний ээлжинд 50 сая ширхэг үйлдвэрлэх захиалга өгчээ.
Харин худалдаанд гарах хугацаа нь 10 дугаар сарын эхэнд байх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!