Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Хааны эрэлд-2014” хамтарсан сургуулилт эхэллээ

Монголын мэдээ
2014 оны 6 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг
“Хааны эрэлд-2014” хамтарсан сургуулилт эхэллээ

Цэргийн сургуулиудын хам­тын ажил­лагааг бэх­жүүлэх, Монгол Улсын зэв­сэгт хүч­ний бо­лоод орол­цогч ор­нуу­дын зэв­сэгт хүч­ний эн­хийг дэм­жих ажил­ла­гаанд орол­цох чад­ва­рыг дээш­лүү­лэх зо­рил­гоор  жил бүр зо­хион бай­гуу­лагд­даг “Хааны эрэлд-2014” эн­хийг дэм­жих олон ул­сын цэр­гийн хээ­рийн сур­гуу­лилт өнөөд­рөөс эх­лэн дол­ду­гаар сарын 1-нийг хүр­тэл зо­хион бай­гуу­лаг­дах гэж бай­на. 

12 дахь жил­дээ болж буй уг ар­га хэм­жээг Монгол Улсын Зэв­сэгт хүчин АНУ-ын зэв­сэгт хү­чин­тэй хамт­ран зо­хион бай­гуул­даг юм. 

Энэ удаа­гийн эн­хийг дэм­жих ажил­ла­гаа­ны олон улсын сур­гуульд Монгол Улсын зэв­сэгт хүч­нээс 580 га­руй цэр­гийн ал­бан хаагч, Австрали, Канад, Япон, Польш зэ­рэг га­даа­дын 24 улс, нэг олон улсын бай­гуул­лагын 600 га­руй ал­бан хаагч орол­цох аж.

Олон улсын хам­тар­сан хээ­рийн сур­гуу­лилт нь ко­манд шта­бын сур­гууль, са­лаа­ны төвш­ний хээ­рийн сур­галт дад­ла­га, ба­рил­га ин­же­не­рийн ба эм­нэ­лэг хү­мүүн­лэ­гийн гэ­сэн чиг­лэ­лүү­дээр хам­тар­сан үйл ажил­лагаа зо­хион бай­гуу­лах юм байна. 

Мөн энэ жил Су­дан ул­сад яваг­дах эн­хийг дэм­жих ажил­ла­гаанд үүрэг гүй­цэт­гэх Монгол Ул­сын ба­та­льо­ны ажил­ла­гаа­ны өм­нөх дад­лага сур­гуу­лил­тыг дав­хар зо­хион бай­гуу­лах, анх удаа ма­най хоёр хөрш орон  ажиг­лаг­чаар оролцож байгаагаараа онцлогтой ажээ.

Зураг