Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б. Отгонбаяраас наадмын тасалбарын талаар тодрууллаа.
-Наадмын бэлтгэл ажил ямар байна вэ. Тасалбар хэзээнээс худалдаанд гарах вэ?
-Тасалбарынхаа загварыг батлуулчихсан. Долдугаар сарын 1-нээс худалдаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Жуулчдад зориулсан тасалбарын захиалга аваад эхэлсэн.
- Энэ жилийн тасалбарыг цахим хэлбэрээр авч болно гэж байсан. Үнэн үү?
-Бид энэ талаар ярилцсан боловч энэ жилдээ амжихгүй. Харин жуулчдад зориулсан зарим төрлийн тасалбарын захиалгыг цахимаар авч байна.
-Үнэ өөрчлөгдсөн үү?
-16, 20, 24 мянга гэсэн гурван янз бий. Төв цэнгэлдэхийн суудлын багтаамж өөрчлөгдөөгүй учраас тасалбар хүрэлцээ муутай хэвээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!