ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Түлэнхийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Зууны мэдээ
2014 оны 6 сарын 14
Зууны мэдээ

-Асуувал, хариулъя-

Түлэнхийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

-Би дөнгөж буцалсан цайнд нуруу болон нүүрнийхээ багахан хэсгийг түлчихсэн. Ийм тохиолдолд эмнэлэгт очихгүйгээр гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Чингэлтэй дүүргийн иргэн М.Уранцэцэг

-Түлэгдэлтийн үед арьс улайж хавагнах, цэврүү үсрэх, арьсны давхарга үхжих, арьсны доод давхаргын эд гэмтэх зэрэг хүндрэл үүсдэг. Ялангуяа, нейлон буюу нийлэг материалаар хийсэн хувцсыг биед наалдахаас урьтаж тайлах нь чухал. Хэрэв биед наалдсан байвал түүнийг хуулж, арчиж, салгахыг оролдох хэрэггүй. Биед хайлж наалдсан зүйлийг угааж, арчих нь арьсанд шарх шалбархай үүсгэн бохирдуулж түлэгдэлтийн хүндрэлийг улам нэмдэг.

Харин цэвэр буюу ариутгасан даавуу, бинтээр боох хэрэгтэй. Түлэгдсэн хэсэг их биш бол тэр хэсгийг 15 минут хэртэй хүйтэн усаар угааж болно. Түлэгдлийн эхэн үед тосон боолт хийж болохгүй. Мөн давс, элсэн чихэр цацах, нохойн халуун цус түрхэх нь түлэгдлийг улам хүндрүүлдэг. Тиймээс түлэгдсэн даруйд нь яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Насанд хүрэгчдийн тасгийн их эмч М.Хосжаргал


Нурууны өвчинг MRI-raap оношлодог

-Миний нуруунд суулт өгч хазайсан байна гэсэн. Үүнийг яаж мэдэж, оношлуулах вэ?

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Р.Цэндсүх

-Гаднаас нь ерөнхий байдлыг нь хараад хазайлтыг тодорхойлж болно. Хоёрдугаарт, рентген шинжилгээний тусламжтайгаар тодорхойлно. Нурууны зураг авахаас гадна шаардлагатай үед MRI-raap нурууны эмгэгүүдийг оношлодог.

Нурууны ясанд явагдаж байгаа гурван янзын үндсэн өөрчлөлтүүд байдаг. Үүнийг эрт үед нь оношлуулахад мэс засал хийлгэхгүйгээр эмийн болон эмийн бус дасгал хөдөлгөөний тусламжтайгаар явцыг хүндрүүлэлгүйгээр тухайн үе шатанд нь барьж болно. Хэрэв нурууны ясанд гүнзгий өөрчлөлт гарсан дискүүдийн хоорондын эвэрхий үүссэн тохиолдолд мэс засал хийдэг.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэдрэлийн эмч Г.Тунгалаг


Зүү эмчилгээ нь физик эмчилгээтэй хавсарч хийвэл үр дүнтэй

-Зүү эмчилгээ стресс тайлдаг гэх юм. Энэ үнэн үү. Хэдэн удаа энэ эмчилгээг хийлгэснээр үр дүнгээ өгдөг юм бол?

-Хүн ядарч, сульдахад тайвшруулах зорилгоор зүү эмчилгээ хийдэг. 10-15 удаа тавьж байж нэг курс болно. Өвчнийхөө байдлаас шалтгаална. Зүү тавиулахаар хүн их ядардаг учраас курс эмчилгээг 2-3. cap амарч байгаад хийдэг. Мэдрэлийн гаралтай нүүрний мурийлт байвал залуу хүн хоёр курс яваад зүгээр болдог.

Харин бусад хүнд хэлбэрийн байвал 2-3 курс явна. Нурууны суулттай, өрөөсөн хөлөө даахгүй чирч явдаг байсан хүн хагалгаанд орохгүй гээд улиралд нэг удаа зүү тавиулаад зүгээр болсон тохиолдол бий. Тэр хүн зүү эмчилгээ хийлгэснээр жилээ даадаг гэж байсан..Мөн хагалгааны дараа нөхөн сэргээх журмаар зүү эмчилгээ хийлгэж болно.

Зүү эмчилгээ бүх өвчин зовиурыг дангаараа шийдэж чадахгүй. Иллэг массаж, физик эмчилгээ болон бусад төрлийн эмчилгээтэй хавсарч хийлгэвэл эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Хануур, төөнүүрийг зүүтэйгээ хавсруулаад хийж чадвал илүү сайн үр дүн өгдөг.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уламжлалт зүү эмчилгээний тасгийн их эмч, анагаах ухааны магистр Р.Мөнхжаргал

Зураг