Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Гал үндэстэн” холбооны гишүүдийг хорих ангиудад хуваарилсан гэнэ

Б.Даваатогтох, Өдрийн шуудан
2014 оны 5 сарын 15
Өдрийн шуудан
“Гал үндэстэн” холбооны гишүүдийг хорих ангиудад хуваарилсан гэнэ

“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг өнгөрөгч сард Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, ялыг нь бууруулсан.

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан тэднийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт өөр ангиуд руу хуваарилжээ.

Д.Төмөрбаатарыг Өвөрхангайд, Г.Болдбаатарыг Амгалангийн 421 дүгээр хорих ангид, Ж.Ганболдыг “Ганц худаг”-ийн салбар Дарь эхийн хориход, Ё.Дашцэрэнг Дархан руу шилжүүлсэн байна.

Харин тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр одоогоор 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд хаашаа шилжүүлэх нь тодорхойгүй байгаа аж. Тэд Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өнгөрсөн мягмар гаригт Улсын дээд шүүхэд хандсан байна.

Зураг