ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний хуулийн шинэ тайлбар хэвлэгджээ

Монголын мэдээ
2014 оны 5 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг
Иргэний хуулийн шинэ тайлбар хэвлэгджээ

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар”  буюу “Гэрээний эрх зүй 3” номыг хэвлэн гаргажээ.

Энэхүү бүтээлд Иргэний хуулийн 31-50 дугаар бүлэг “Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэг”-ийн 343-486 дугаар зүйлийн зохицуулалтыг дэлгэрэнгүй тайлбарласан ажээ. 

Тус бүтээл нь Иргэний хэргийн танхимаас 2007, 2012 онд хэвлэсэн “Иргэний хуулийн дэлгэрэнгүй тайлбар” буюу “Гэрээний эрх зүй 1”,  “Иргэний хуулийн тайлбар” буюу “Гэрээний эрх зүй 2” номын үргэлжлэл болон гарч байгаа юм байна. 

Иргэний хуулийн тайлбар нь шүүгчдийн онолын сэтгэлгээг хөгжүүлэх, эрх зүйн шинжлэх ухаан, практикийг хослуулах, хуулийг нэг мөр зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой гэнэ.

Түүнчлэн уг номыг оюутан, багш, судлаачид сургалтын болон эрдэм шинжилгээний ажилдаа хэрэглэх боломжтой ажээ. 

Дашрамд дурдахад Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарыг энэ оны эхний хагас жилд багтаан шинэчлэн гаргаж хэвлүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг