Улсын гарьд Б.Гончигдамба
Гончигдамба 3авхан аймгийн Их-Уул суманд Батнасангийн хүүхэд болон 1985 оны үхэр жилд төржээ.
Б.Гончигдамба анх удаа улсын баяр наадамд 2006 онд зодоглож нэгийн давaанд Сэлэнгэ аймгийн с/з Б.Эрдэнэбаяр (аймгийн заан)-т унажээ.
2007 онд аймгийнхаа баяр наадамд барилдсан 128 бөхөөс долоо даван түрүүлж аймгийн арслан цол авчээ.
2008 оны улсын баяр наадмын хоёрын даваанд а/а Ч.Булганхүүг давж , гурвын даваанд у/н И.Ёндонсамбууд
2009 оны улсын баяр наадмын нэгийн даваанд 3/Х 014-р ангийн з/б Б.Золбоотыг давж хоёрын даваанд а/а Л.Нямбаярт
2010 оны улсын баяр наадмын нэгийн даваанд 05-р ангийн з/б Н.Балданжунайг давж хоёрын даваанд а/а Б.Сангисүрэн (улсын начин)-д
2011 оны 6-р сарын 11-13-нд болсон аймгийнхаа баяр наадамд зодоглож хүчит 256 бөхөөс долоо давж үзүүрлэжээ.
2011 оны улсын баяр наадмын нэгийн даваанд БГД-ийн з/б М.Эрдэнэбаатар хоёрын даваанд Ховд аймгийн начин Ж.Пүрэвжав , гурвын даваанд у/х М.Дармаабазар, дөрвийн даваанд у/н Ду.Батбаяр , тавын даваанд а/а А.Алтанхуягийг давж , зургаагийн давaанд у/з Б.Сайнбаярт унаж Монгол улсын начин цолыг 26 насандаа авчээ.
2012 оны улсын баяр наадмын нэгийн даваанд ЗХ-ний 013-р ангийн з/б Ц.Баатархүү , хоёрын даваанд а/аТ.Гүрсоропзон, гурвын даваанд а/а Б.Батдорж , дөрвийн даваанд у/хТ.Амартүвшин, тавын даваанд у/х А.Цацавширийг давж зургаагийн даваанд у/хО.Бат-Оршиход унаж өсөх идэр чимэг.
2013 оны улсын баяр наадмын нэгийн даваанд ЗХ-ий 032-р ангийн з/б И.Цанадорж, хоёрын даваанд Увс аймгийн начин Ж.Гансүх, гурвын даваанд Архангай аймгийн арслан У.Батгэрэл, дөрвийн даваанд у/н П.Ганхүү, тавын даваанд у/н Б.Пүрэвсайхантай тунаж, зургаагийн даваанд у/н Э.Энхбат, долоогийн даваанд у/а Х.Монхбаатар, наймын даваанд улсын аварга С.Монхбатыi давж есийн даваанд у/а Г.Эрхэмбаяр(улсын аварга)-т унаж үзүүрлэж Монгол Улсын гарьд цолыг 28 насандаа хүртээд байна.
2013 онд аймгийнхаа 90-н жилийн ойд очиж барилдаж хүчит 256 бөхөөс найм давж түрүүлжээ.
Б.Гончигдамбa гарьд Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдaaанд дөрөв давж тавын даваанд Өвөрхангай аймгийн заан Д.Цэвэлсодном (аймгийн арслан)-д унажээ.
Cap шинийн барилдаанд 2014 онд 256 бөхөөс шөвгийн дөрөвт үлджээ.
Тэрбээр зүүн талтай, тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр хичээллэдэг спортын мастер цолтой бөх юм.
Б.Гончигдамба үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш , дасгалжуулагч мэргэжлээр дүүргэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
