ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын хуурамч падан үйлдсэн 57 ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Татварын ерөнхий газар татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, НӨАТ-ын падаанд хуурамч бичилт хийж тараасан, импортын бараа бүтээгдэхүүнд НӨАТ төлсөн мэтээр хуурамч тайлан үйлдэж, их хэмжээний татвараас зайлсхийсэн 57 компанийг олон нийтэд мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, энэ 57 аж ахуйн нэгж, байгууллага татвараас санаатайгаар зайлсхийсэн байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, НӨАТ-ын хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу цахим тайлангийн системд үйлдэл хийх эрхийг нь хасаж, үйл ажиллагаа яюуулах эрхийг нь зогсоожээ.