Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

ikon.mn
2014 оны 2 сарын 10
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Сочи хотод болж буй Өвлийн XXII олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн нээлтийн ёслолыг үзэж сонирхсоны зэрэгцээ зарим орны төрийн тэргүүнтэй уулзаж, уулын цанын төрөлд оролцож байгаа Монголынхоо тамирчдад амжилт хүссэн юм.