ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Манделагийн хөрөнгө дөрвөн сая ам.доллараар үнэлэгджээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны 12 дугаар сард өөд болсон ӨАБНУ-ын Ерөнхийлөгч агсан Нельсон Мандела 46 сая ранд буюу 4,13 сая ам.долларын өв үлдээжээ.

Гэрээслэлийг танилцуулсан шүүгч Дикганг Мосенеке Нобелийн шагналт, Ерөнхийлөгч агсан Манделагийн өв хөрөнгийн хэмжээг зарлахын зэрэгцээ Нельсон Манделагийн гэрээслэлтэй хэн ч маргахгүй байгаа гэдгийг онцолсон байна.

Манделагийн өвлүүлсэн хөрөнгөд Йоханнесбург дахь үнэтэй харш, түүний төрөлх нутаг болох Дорнод Капский суурин дахь энгийн байшин, ном тэр дундаа намтраасаа олсон орлогууд багтаж байгаа аж.

Энэхүү өв хөрөнгөөс Манделад ойр ажиллаж байсан хүмүүс тус бүр 50000 ранд /5000 ам.доллар/ авна. Харин Манделагийн сурч байсан сургуулиудад 100 мянган ранд /10 мянган ам.доллар/ хүртээх юм байна.