20 дугаар зууны амьд түүх болсон агуу хүмүүсийн сүүлчийнх гэж болох Нелсон Мандела 95 насандаа таалал төгссөн билээ.
Тэрбээр 1918 оны долоодугаар сарын 18-нд төрсөн бөгөөд түүний мэндэлсэний 100 жилийн ойг өчигдөр дэлхий даяар тэмдэглэлээ.
Түүний хэлсэн сургамжтай, урам хайрласан үгсийг бид дахин нийтэлж байна.
- Би ерөнхийдөө их өөдрөг үзэлтэй нэгэн. Энэ нь төрөлхийн эсвэл олдмол гэдгийг хэлж мэдэхгүй. Өөдрөг үзэлтэй бүхэн үргэлж нар руу харж, урагш алхаж байдаг. Миний амьдралд хүнд хэцүү цаг үеүд байсан ч би хэзээ ч цөхөрч, бууж өгч байгаагүй. Энэ зан минь л намайг ялагдлаас үхлээс аварч байсан юм.
- Миний ойлгож авснаар зүрх зориг бол юунаас ч айдаггүй хүнд байдаг эд биш. Харин айдсыг ялсан хүнд байдаг юм.
- Зовлон зүдгүүр зарим хүнийг мохоодог бол зарим хүнийг нь босгодог юм. Тэр эцэстээ заавал зорилгодоо хүрдэг.
- Би бие даасан үзэл бодолтой хүмүүст дуртай, учир нь тэд намайг асуудлыг олон талаас нь харахад тусалдаг.
Текст Архив: 2014-07-18
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!