Өмнөд Африкт Нельсон Манделатай салах ёс гүйцэтгэж байна
Нельсон Манделаг эцсийн замд нь үдэх ажиллагаа Йоханнесбург дахь Соккер Сити цэнгэлдэх хүрээлэнд дөрвөн өдөр үргэлжилнэ хэмээн эх сурвалж мэдэгджээ.
Түүнтэй салах ёс гүйцэтгэх ажиллагааг энэ цэнгэлдэх хүрээлэнд явуулах болсон нь тэрбээр 2010 онд болсон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хамгийн сүүлд олны өмнө гарсантай холбоотой юм байна.
Цэнгэлдэх хүрээлэнд Манделад хүндэтгэл үзүүлэхээр дэлхийн 90 гаруй орны лидерүүд цуглахын дотор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама багтаж байгаа гэнэ.
Түүнчлэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэж явсан домогт Манделаг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэн мэдэгдлүүд дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

