Л.Гантөмөр: Баянхонгор аймагт цэрэг амь насаа алдсан байна. Батлан хамгаалахын сайдыг огцруулах ёстой
Баянхонгор аймгийн зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан талаар албаны эх сурвалжууд мэдээлээд буй.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндлөө.
Тэрбээр "Үнэхээр зүрх шимшрүүлсэн үйл явдал Монголд тохиолдож байна. Монгол цэрэг эрчүүд цэргийн анги дээрээ амь насаа алддаг. Өнөөдөр Баянхонгор аймагт ийм зүйл болсон гэж байна. Эмнэлэг очиж хүнээ аваагүй байна. Үнэхээр сахилга хариуцлага яръя гэж байвал хурлаа завсарлуулах хэрэгтэй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ асуудлыг ярих ёстой.
Батлан хамгаалахын сайдыг огцруулах ёстой. Монголчууд монгол цэргийнхээ амь насаар тоглодоггүй болох хэрэгтэй. Ингэж байж хяналт шалгалтын тухай асуудлаа ярина. Гарсан шийдвэрийг хэн ч хэрэгжүүлэхгүй нулимж байна. Б.Пүрэвдорж дарга энэ хурлыг завсарлуул. Ингээд сууж байгаа нь гунигтай харагдуулж байна. Монгол хөвгүүдээ хамгаалж чадахгүй байж бид дэг яриад сууж байгаа нь гунигтай" хэмээн ярилаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

