АН Засгийн газарт хамтрахгүй гэв

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намаас Пүрэв гараг бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал боллоо.

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдах болсон “АН Засгийн газарт хамтрах гэж байна” гэх мэдээлэлд тайлбар өгөв.

Тэрбээр “МАН болон АН хамтарч байсан тохиолдол олон бий. Гэхдээ 2004 онд хоёр намын аль нь ч олонх болоогүй учраас хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Дараа дараагийн Засгийн газруудын тухайд түүхэн нөхцөл байдал, үйл ажиллагаанаас шалтгаалж хамтарч байсан.

Харин одоогийн байдлаар эрх баригч МАН-аас манайд хандаагүй. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүд бүгд ор үндэсгүй, худал гэдгийг хэлье.

2025 онд АН хамтарсан Засгийн газраас гарахдаа сөрөг хүчний байр сууринд байхаа мэдэгдсэн. Энэ байр суурь одоо ч хэвээр байгаа.

АН Засгийн газарт орохгүй" гэлээ.