СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Допингийн шинжилгээний хариуг "аргалах" боломжгүй
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА)-аас залилангийн шинжтэй үйлдэлд сэрэмжлүүлэг гаргажээ.
Учир нь тус байгууллагын ажилтан, албан тушаалтны нэрийг ашиглан “допингийн шинжилгээний хариуг өөрчилж өгнө”, “эрх хасалтын асуудлыг шийдвэрлэж өгнө”, “эрхийг сэргээж өгнө” гэх зэргээр бусдыг төөрөгдүүлж, мөнгө авсан байж болзошгүй талаар манай байгууллагад мэдээлэл ирсэн байна.
Уг мэдээллийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн, холбогдох баримтын хамт цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Иймд иргэд, тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод та бүхэн ийм төрлийн санал, амлалт, мөнгө нэхсэн аливаа үйлдлээс сэрэмжилж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага болон Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагад мэдэгдэхийг сануулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

